Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн Баасан гарагт газрын тосны ханшид гэнэтийн хөдөлгөөн гарлаа

ikon.mn
2019 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

БНХАУ болон АНУ бараа бүтээгдэхүүнд ногдуулсан тарифаа харилцан үе шаттай цуцлахаар тохиролцсоноо арван нэгдүгээр сарын 7-ны өдөр зарласан юм. АНУ, БНХАУ бараа бүтээгдэхүүнд ногдуулсан тарифаа харилцан үе шаттайгаар цуцлахаар тохирсон гэж БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Эхний ээлжид хэдий хэмжээний бараа бүтээгдэхүүний тарифыг цуцлах нь хэлэлцээрийн баримт бичгийн агуулгаас хамаарах юм. Энэ баримт бичигт ойрын хэдэн долоо хоногийн хугацаанд багтаж гарын үсэг зурна гэж БНХАУ-ын тал мэдээлжээ.

Гэвч Доналд Трамп арваннэгдүгээр сарын 8-ны өдөр “БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан бүх тарифыг цуцална гэж тохироогүй” гэв. Тэрбээр баасан гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үедээ “АНУ-аас илүү БНХАУ худалдааны хэлэлцээр байгуулахыг зорьж байгаа” гэж онцолсон байна. Тэрээр “БНХАУ тарифаа цуцлуулахыг зорьж байгаа. Би энэ талаар ямар ч зөвшилцөлд хүрээгүй.

БНХАУ зарим тарифаа цуцлахад бэлэн байгаа. Гэхдээ бүгдийг нь биш. Учир нь бид ингэхгүйг тэд мэдэж байгаа. Хэдий тийм боловч БНХАУ-тай хэлэлцээ маш ахицтай явж байгаа. Тэд хэлэлцээр байгуулахыг надаас илүү хүсэж байгаа. Би хувьдаа тун сэтгэл хангалуун байна. Манай төсөвт олон тэрбум ам.доллар цугларч байгаа. Баяртай байна. Хэлэлцээр хийхийг хүсэж байгаа нь надаас илүү БНХАУ” гэжээ. 

Энэхүү харилцан мэдэгдлийн үр дүнд газрын тосны үнэ эхлээд огцом өсч эргээд буурав. Ханшийн хөдөлгөөнийг доорх графикаас харна уу.

 

Дээрх график нь BRENT болон WTI газрын тосны ханшийг харьцуулсан график болно.

 

Зах зээлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99664477 дугаарт холбогдон лавлана уу.

 

 

Эх сурвалж: Голомт банкны гадаад арилжааны алба

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.