Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарын усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, саарал ус дахин боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов

ikon.mn
2019 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Дэд ерөнхийлөгч Энтони Велчерийг 11 дүгээр сарын 11-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзаж, Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд 2018 оны 7 дугаар сард байгуулсан Усны Компакт гэрээний хэрэгжилтийн явц байдлын талаар ярилцав.

Уулзалтын үеэр талууд Усны Компакт гэрээ нь Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, монголын ард түмний аж амьдрал, эдийн засгийн өсөлт, улмаар хүрээлэн буй орчин, экологийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд, төслийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар мэдээллээ шуурхай солилцож, нягт хамтран ажиллаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө байгааг харилцан нотоллоо.

АНУ-ын Засгийн газрын 350 сая ам.долларын тусламжаар Улаанбаатар хотын усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, саарал ус дахин боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм.

 


Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам