Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Эхний 10 сард 61,069 суудлын автомашин импортолжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголчуудын импортолсон тээврийн хэрэгслийн үнийн дүн 925 сая ам.долларт хүрч өссөнийг Гаалийн ерөнхий газрын тоон мэдээлэл харуулж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 171.9 сая ам.доллароор өссөн дүн ажээ. 

Тэгвэл энэ хугацаанд манай улсын суудлын автомашины тоо 61,069, ачааны автомашин 19,931-ээр нэмэгдээд байна. Өнгөрсөн оны эхний 10 сард 52,844 суудлын машин, 18,643 ачааны автомашин импортолж байжээ. 

Тээврийн хэрэгслийн импортын өсөлтийг дагаад автобензиний импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 74.4 мянган тонноор өссөн байна. Тодруулбал, 2019 оны эхний 10 сард 426.6 мянган тонн автобензин импортолсон бол дизель түлшний импорт 891.2 мянган тоннд хүрч, 197.3 мянган тонноор өсжээ. 

Харин үнийн дүнгийн хувьд аль аль нь буурсан байна. Учир нь өнгөрсөн оны эхний 10 сард нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 662.9 ам.доллар байсан бол энэ онд  616.3 ам.долларт хүрч 46.6 ам.доллар буюу 7.0 хувиар буурчээ. Автобензиний импортын дундаж үнэ мөн 706.0 ам.доллароос 600.4 ам.доллар болж, тонн тутамдаа 15.0 хувиар буурсан байна.