Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэгийн хүүхдүүдээс мөнгө хураасан зөрчлийг арилгуулжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн төрийн өмчит цэцэрлэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Шалгалтаар бага бүлгийн багш ангид шаардлагатай эд зүйлс авах зорилгоор хүүхэд тус бүрээс 40,000 төгрөг хураан авсан зөрчил илэрчээ.

Иймд нийт 720,000 төгрөгийг эцэг, эхчүүдэд буцаан олгуулсан байна.

Мөн цэцэрлэгийн удирдлага нь улавчны мөнгө гэж 300 хүүхдээс 15,000 төгрөг хурааж, 4,500,000 төгрөгийг төвлөрүүлэн зарцуулалт хийсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн сахилгын шийтгэл хүлээлгэх саналыг холбогдох дээд байгууллагад хүргүүлжээ.

Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4-т:

Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ гэж заажээ.

 


Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар