Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Трампыг дахин 4 жил ерөнхийлөгчөөр ажиллуулахыг Хятад улс хүсэж байгааг албаны хүн ярьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хятадын засгийн газарт өндөр албан тушаал хашиж байсан хүн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дахин сонгогдох нь Бээжинд ашигтай тухай саяхан ярьжээ.

Гадаад худалдааны дэд сайд асан Лон Ёнту өнгөрсөн долоо хоногт Шэнжэньд болсон хуралд оролцож үг хэлэхдээ “Бид Трампыг дахин сонгогдохыг хүсэж байгаа. Трамп бол улс төр биш, зөвхөн материаллаг сонирхол ярьдаг хүн. Ийм хүнтэй хэлэлцээ хийхэд илүү амар байдаг” гэж ярьсан тухай South China Morning Post сонин мэдээлсэн байна.

Үүнээс гадна Дональд Трамп твиттер сүлжээгээр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг нь түүний бодлыг урьдчилан мэдэж, хэлэлцээ хийх арга тактикаа сонгоход тус болдог гэнэ.

Лон Ёнту нь 2001 онд Хятад улсыг Дэлхийн Худалдааны Байгууллагад элсүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүн юм. “Трамп АНУ-ын засаг захиргааны шийдвэр гаргах үйл явцыг ил тод харуулдаг. Трамптай ажиллахын давуу тал нь сул талаасаа хавьгүй илүү. Өмнөх үе шиг Америкчуудын юу бодож байгааг мэдэх гэж их цаг зарцуулах хэрэг бидэнд алга. Хятадтай үүсгэж буй худалдааны маргаан нь Трампын дэлхий дахинд хэрэгжүүлж буй протекционист стратегийн зөвхөн нэг хэсэг нь юм” гэж тэр Credit Suisse банкнаас Хятадын хөрөнгө оруулалтын сэдвээр зохион байгуулсан чуулганд оролцохдоо хэлжээ.

 

Эх сурвалж: Business Insider