Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Улиастайгаас Загастайн даваа чиглэлийн замын хөдөлгөөнийг нээгээгүй байгаа"

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс Загастайн давааны чиглэлд гарах орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 16:00 цагаас эхлэн замын нөхцөл байдал сайжрах хүртэл хаажээ.

Тус нутаг дэвсгэрт цас орж зам даваа хаагдаж, орон нутгийн авто зам, замын байгууламжаар зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

"Өнөөдрийн /2019.11.12/ 10:00 цагийн байдлаар Улиастайгаас Загастайн даваа чиглэлийн замын хөдөлгөөнийг нээгээгүй байгаа. Замаар зорчих нөхцөл бүрдтэл тодорхойгүй хугацаагаар хаасан. Тиймээс иргэдийг уг замаар зорчихгүй байхыг анхааруулж байна" гэсэн мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат өглөө.  
 

Завхан аймгийн цагдаагийн газрын даргын тушаал: