Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ганц биечүүдийн өдөр Алибаба шинэ дээд амжилт тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагддаг онлайн худалдааны 24 цагийн хямдралын арга хэмжээ шинэ дээд амжилт тогтоосон тухай Алибаба групп мэдээлжээ.

Даваа гарагт тус компанийн платформоор нийт 268.4 тэрбум юаний ($38.4 тэрбум) дүнтэй бараа борлогдсон нь өмнөх оны $30.8 тэрбумаас 25 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.

Гэхдээ 2018 оны “Ганц биечүүдийн өдөр” өмнөх оноосоо 27 хувиар өсөж байсан үзүүлэлтийг гүйцээгүй байна.

АНУ-тай хийж буй худалдааны дайны үр дүнд Хятадын эдийн засгийн өсөлт суларсан нь үүнд нөлөөлсөн гэж ажиглагчид дүгнэжээ.

Гэхдээ л АНУ-д болдог ижил төстэй “Black Friday”, “Cyber Monday” арга хэмжээнүүдийн борлуулалтын нийлбэрээс давсан байна.

Гурван долоо хоногийн өмнө эхэлсэн урьдчилсан захиалгаар Францын гоо сайхны Estee Lauder компани нэг тэрбум юаний ($143 сая) захиалга авч дээд амжилт тогтоосон байна. Алибабагийн хэрэглэгчид бас 100 сая юанийг ($14 сая) Apple-ийн iPhone 11 гар утсыг худалдан авахад зарцуулжээ.

Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр нь дан нэгийн тоонуудаас бүрддэг өдөр тул Хятадад Валентины баярын эсрэг өдөр буюу Ганц биечүүдийн өдөр болгон албан бусаар тэмдэглэдэг. Алибаба групп энэ өдрийг 2009 оноос хойш 24 цаг үргэлжилдэг хямдралын баяр болгон өөрчилсөн юм.

 

Эх сурвалж: CNN