Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхийг завджээ

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 9-ний өдөр иргэн Ж нь БНХАУ-аас 120 килограмм сам хорхойн мах, 2,770 килограмм загасны мах, 240 килограмм пүнтүүз, 144 килограмм шар буурцагны мах гэх бүтээгдэхүүнийг хууль зөрчин Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхээр завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн саатуулжээ.

Эдгээр бүтээгдэхүүн гарал үүслийн гэрчилгээгүй, холбогдох бичиг баримтын бүрдэлгүй байсан аж.

Хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж импортлохоор хуульчилсан байдаг.

 

Эх сурвалж: МХЕГ