Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Иран улс 53 тэрбум баррелийн нөөцтэй газрын тосны шинэ орд илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Нийтдээ 53 тэрбум баррелийн нөөцтэй газрын тосны томоохон орд илрүүлснээ Ираны ерөнхийлөгч Хассан Рухани өчигдөр зарлажээ.

Тус улсын баруун өмнөд Хузестан мужийн нутагт 2,400 км.кв талбай эзэлж буй шинэ ордын гүн нь 80 метр орчим гэнэ.

Шинэ орд нь улсдаа хоёрт орох том нөөц юм. Ираны Ахвазын газрын тосны орд 65 тэрбум баррелийн нөөцөөр нэгдүгээрт жагсаж байна.

Иран улс нь газрын тос экспортлогч орнуудын байгууллага болох OPEC-ийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд нийтдээ 155.6 тэрбум баррелийн батлагдсан нөөцтэй.

Шинэ орд илэрснээр уг нөөцийн хэмжээ 34 орчим хувиар нэмэгдэх болж байна.

АНУ-ын эрчим хүчний газрын тоо баримтаар бол Иран улс дэлхийн дөрөв дэх том газрын тосны нөөц эзэмшигч, хоёр дахь том байгалийн хийн нөөц эзэмшигч юм.

Хэрвээ дээрх шинэ ордын нөөцийг нарийн тодорхойлж баталгаажуулбал газрын тосны нөөцөөр дэлхийд гуравдугаарт орох ба бүс нутгийн гол өрсөлдөгч Саудын Арабын ард жагсах болж байна.

Одоогийн байдлаар газрын тосны дэлхийн хамгийн том батлагдсан нөөцтэй улс нь Венесуэл юм.

 

Эх сурвалж: CNN