2019/12/10
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,722.35₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-18°
15:00
S30
-10°
16:00
S32
-11°
17:00
S31
-13°
18:00
S31
-14°
19:00
S31
-15°
20:00
S31
-16°
21:00
S31
-17°
22:00
S31
-18°
23:00
S31
-19°
00:00
S31
-20°
01:00
S31
-21°
02:00
S31
-21°

Монгол улс дахь Өмнөд Солонгосын элчин сайдыг визтэй холбоотой зөрчлийн улмаас эгүүлэн татжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 11
iKon.MN

Өмнөд Солонгосын засгийн газар өнөөдөр Монгол, Малайз тэргүүтэй 10 улсад суух шинэ элчин сайдуудаа томилж байгааг зарлажээ.

Эдгээрээс найман орны элчин сайд нарыг томилолтын хугацаа нь дууссантай холбогдуулан сольж байгаа бол Монгол, Малайз улсууд дахь элчин сайд нарыг хэрэг зөрчилтэй холбогдуулан хугацаанаас нь өмнө сольж байгаа гэнэ.

Тухайлбал Монгол улсад суух Өмнөд Солонгосын элчин сайд нь визний зуучлагчтай хэлхээ холбоотой ажиллаж байсан нь илэрч, төв засгийн газраас сахилгын арга хэмжээ авхуулсан байна.

Түүний оронд Хятадад элчин сайдаар ажиллаж байсан Ли Ёо Хоныг Монгол Улсад томилжээ.

Малайзад Өмнөд Солонгосыг төлөөлдөг элчин сайд бусдаас бэлэг авсан, доод ажилтнуудтайгаа зохисгүй харьцсан хэргээр шийтгүүлж, нутаг буцахаар болсон байна.

 

Эх сурвалж: Yonhap News

 

x