2020/07/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,826.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
16°
02:00
S29
12°
03:00
S29
11°
04:00
S29
11°
05:00
S31
11°
06:00
S32
12°
07:00
S32
14°
08:00
S32
17°
09:00
S32
19°
10:00
S32
20°
11:00
S32
22°
12:00
S32
22°
13:00
S32
23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар-Истанбулын шууд нислэгийг 2020 оны 1 дүгээр сарын эхнээс эхлүүлэх гэж буйгаа мэдэгдэв

Т.Саран, iKon.mn
2019 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг

Туркийн үндэсний агаарын тээвэрлэгч болох “Turkish Аirlines” компанийн ерөнхий захирал Билал Экши, Элчин сайд Р.Болд нар 11 дүгээр сарын 7-нд  уулзаж хамтын ажиллагааны цаашдын төлөвийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Б.Экшигийн зүгээс хоёр улсын иргэний нисэхийн байгууллагууд Истанбул-Улаанбаатарын хооронд хийж буй нислэгийг замдаа буулгүйгээр шууд нисч байхаар тохиролцсоныг хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа мэдээлсэн юм.

Хэдийгээр шууд нислэгийг 2020 оны 3 дугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч хоёр улсын худалдаа эдийн засгийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хурал болохоос өмнө шууд нислэгийг эхлүүлэхийг хүссэн Элчин сайдын саналыг хүлээн авч нислэгийг 2020 оны 1 дүгээр сарын эхнээс эхлүүлэх гэж буйгаа мэдэгдлээ.

Мөн шууд нислэгийг хэрэгжүүлэх талаар Элчин сайдыг тууштай дэмжин ажилласанд талархал илэрхийлээд Туркийн чиглэлд нислэг үйлдэх болсон Монголын хувийн “Изинис” компанитай боломжтой бүхий л чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв. Ингэснээр зорчигчдын хувьд нислэгийн хугацаа багасч, зорчих тав тухтай байдал сайжрахын зэрэгцээ худалдааг харилцан нэмэгдүүлэх,  ялангуяа харилцан зорчих жуулчдын тоо үлэмж нэмэгдэх боломжтой болох юм.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

x