Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Алибабагийн Ганц биечүүдийн өдрийн эхний нэг цагт $13 тэрбумын борлуулалт хийжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хятадын онлайн худалдааны Алибаба групп 2009 оноос хойш жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг “Ганц биечүүдийн өдөр” хэмээн нэрлэж, томоохон хямдралын баяр зохион байгуулдаг уламжлалтай болсон юм.

Өнгөрсөн шөнийн 00:00 цагаас эхэлсэн энэ жилийн баяраар эхний нэг цагийн дотор 91.2 тэрбум юаний ($13 тэрбум) борлуулалт хийснийг тус компаниас мэдээлжээ.

Энэ нь өнгөрсөн оны баярын эхний нэг цагийн худалдааны хэмжээнээс 32 хувиар өссөн үзүүлэлт юм.

2018 оны “Ганц биечүүдийн өдөр” нийтдээ $30 тэрбумын худалдаа хийж, АНУ-ын ижил төстэй “Cyber Monday” хямдралын арга хэмжээний $7.9 тэрбумын борлуулалтыг хол хаясан байна.

2019 оны “Ганц биечүүдийн өдөр”-ийн нээлтэд Америкийн поп од Тэйлор Свифт оролцож, уран бүтээлээ толилуулжээ. Энэ жилийн арга хэмжээний нээлтэд Алибабаг үүсгэн байгуулагч Жэк Ма анх удаа оролцоогүй байна.

Тэрээр есдүгээр сард компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын ажлаа хүлээлгэн өгсөн юм.

 

Эх сурвалж: Reuters