Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хэсгийн ахлагч нар Агаарын чанарын индексийг тайлж унших чадварт суралцаж байна

Т.Саран, iKon.mn
2019 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн хэсгийн ахлагч нар "Агаарын бохирдлыг бууруулахад хэсгийн ахлагч нарын оролцоо" сэдэвт сургалтад хамрагдаж байна.

БОАЖЯ, ОББҮХ, АХБ-аас хамтран хэрэгжүүлж буй Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх кампанит ажлыг эхлүүлсэн. Кампанит ажлын хүрээнд СХД-ийн 10 хэсгийн 108 хэсгийн ахлагчийг 11 дүгээр сарын 8,9-нд "Агаарын бохирдлыг бууруулахад хэсгийн ахлагч нарын оролцоо" сэдэвт сургалтад хамруулж байгаа юм.

Хэсгийн ахлагч нар энэхүү сургалтаар Агаарын чанарын индексийг тайлж унших чадварт суралцаж, төр засгийн зүгээс агаарын бохирдлын чиглэлээр хийж буй ажлуудын мэдээллийг авах аж. Мөн "Таван толгой түлш" ХХК-ийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнтэй танилцан, эрүүл мэндээ агаарын бохирдлоос хэрхэн хамгаалах, иргэдтэй хэрхэн харилцах талаарх илтгэлүүдийг сонсов.

Төрийн иргэний хооронд гүүр болон ажиллаж буй хэсгийн ахлагч нартаа амжилт хүсэе.

Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе!

 

Эх сурвалж: БОАЖЯ