Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлаар МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авав

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:51 2019/11/08

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/2664560703824205/

УИХ-ын гишүүн М.Билэгт: Ирэх долоо хоногт Эдийн засгийн байнгын хороогоор Саарал жагсаалтад орсон асуудлыг хэлэлцэнэ гэж байна. Үүнийг хэлэлцэхээс 3-4хөн хоногийн өмнө СЗХ-ны даргыг яагаад халах гээд байгаа юм бэ. С.Даваасүрэнг халмагц Саарал жагсаалтаас гаргах хүн нь бэлэн байгаа юм уу. 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар: СЗХ-ны даргыг чөлөөлөх асуудлыг байнгын хороо оруулж ирээгүй. Энэ асуудлыг хууль журмынхаа дагуу хэлэлцэж байгаа. УИХ томилсон хүмүүсээ чөлөөлөх тухай л асуудал шүү дээ.   

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлаар МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авах горимын санал гаргаж байна. 

Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатар уг асуудлаар МАН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өгөв. 

Дээрх асуудлыг хэлэлцсэнээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав. Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хороо хуралдах бөгөөд 15:00 цагаас 2020 оны төсвийн тухай хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.  

13:39 2019/11/08

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Өргөдлөө өгсөн учраас чөлөөлөх гэж байна гэж яриад байгаа. Гэтэл дараа нь эзэнгүй байгууллагатай яаж хариуцлага тооцох юм бэ. Яг одоо чуулганы танхимд гишүүд байгаагаасаа байхгүй нь олон байна. Санал хураалт явуулахад байхгүй гишүүд эсрэг санал өгснөөр тооцогддог. Тийм болохоор УИХ-ын дарга та Ц.Мөнх-Оргил гишүүний гаргасан горимын саналаар яаравчлан санал хураалт явуулчихлаа л даа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: СЗХ-ны дарга С.Даваасүрэнтэй холбоотой санал, шаардлага өмнө нь удаа дараа ирж байсан. Монголбанкны ерөнхийлөгчтэй холбоотой асуудлыг ч гишүүд ч тавьж байсан. Мэргэжлиийн холбоодоос, УИХ-ын гишүүдээс удаа дараа асуудал тавьж байсан учраас энэ хүн хариуцлагаа хүлээж, өргөдлөө өгсөн байна. 

Энэ хоёр хүнийг чөлөөлөх асуудал зөвхөн Саарал жагсаалтад орсонтой холбоотой гэж ойлгож болохгүй.  

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Саарал жагсаалт хэлэлцэх гэж байгаа бол хариуцах эзэн байлцуулах ёстой. СЗХ, Монголбанк хоёр хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Тиймээс энэ хоёр даргыг хамт суулгаж байгаад Эдийн засгийн байнгын хороогоор Саарал жагсаалтаас яаж цаг алдалгүй гарах вэ гэдгээ хэлэлцэх ёстой гэж харж байна. 

Хоёрхон хүн рүү хамаг бурууг чихчихээд Засгийн газар, Сангийн сайдтай холбоотой асуудлыг яаж ярих юм бэ.

13:24 2019/11/08

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Монгол Улс ФАТФ-ын Саарал жагсаалтад орсонтой холбогдуулан эдгээр байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох шаардлага бий болсон. 

Үүнтэй холбоотойгоор СЗХ-ны дарга С.Даваасүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бол УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх асуудлыг Их хуралд оруулсан билээ. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил дээрх хоёр даргыг чөлөөлөх асуудлыг түр хойшлуулж, Эдийн засгийн байнгын хорооны хаалттай хуралдаанд С.Даваасүрэн, Н.Баяртсайхан нарыг оролцуулан, хэрхэн ажилласан талаарх мэдээллийг сонсох горимын санал гаргав. Ц.Мөнх-Оргил гишүүний уг саналаар санал хураалт явуулсан боловс олонхын дэмжлэг авч чадсангүй. 

Ийнхүү С.Даваасүрэн, Н.Баяртсайхан нарыг чөлөөлөхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.   