Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Мир номын дэлгүүрт уран зохиолын болон хүүхдийн номнууд 50% хямдарсан"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
"Мир" номын их дэлгүүрийн фэйсбүүк хуудаснаас авав.

"Мир" номын их дэлгүүр дөрвөн хоног Гранд плаза дахь салбартаа "Номын супер хямдрал" зарлажээ.

Тодруулбал, 2019 оны арваннэгдүгээр сарын 7-10-ны өдрийг дуустал бүх номоо 10-81 хувиар хямдруулан худалдаалж байгаа аж.

Энэ талаар тус номын дэлгүүрийнхнээс тодруулахад "Ихэвчлэн уран зохиолын болон хүүхдийн номнууд 50 хувь хямдарсан бөгөөд 81 хувийн хямдралтай номуудын тоо хязгаартай.

Хямдрал зарласан өдрүүдэд иргэд онлайнаар ч номоо хямд үнээр нь захиалан авах боломжтой" гэв.

"Мир" номын дэлгүүрийн хямдралтай өдрүүдэд ажиллах цагийн хуваарь:
11-р сарын 8    10:00-20:00 цаг
11-р сарын 9    10:00-20:00 цаг
11-р сарын 10  10:00-21:00  цаг хүртэл ажиллаж байна.