2019/11/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.07₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-16°
17:00
S32
-16°
18:00
S31
-17°
19:00
S31
-17°
20:00
S31
-18°
21:00
S31
-17°
22:00
S31
-17°
23:00
S31
-17°
00:00
S31
-17°
01:00
S31
-16°
02:00
S29
-15°
03:00
S29
-14°
04:00
S29
-14°

Ачааны чингэлэгт амиа алдсан 39 хүн хэн болохыг таниулж дуусжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 8
iKon.MN

Аравдугаар сарын 23-ны өдөр Бельгиэс Британийн Эссекс мужид ирсэн хөргүүртэй ачаанаас 39 хүний цогцос илэрч байсан билээ.

Тэдгээрийг Вьетнамын иргэд болохыг мөрдөгчид тогтоож байсан юм. Тэгвэл хохирогчдын хэн болохыг тогтоож, таниулах ажил дууссан тухай Эссекс мужийн цагдаагийн газар мэдээлжээ.

Хохирогчдын нэрсийг нийтэд зарлахаасаа өмнө Вьетнам дахь гэр бүлийнхэнд нь мэдэгдэж байгаа гэнэ. Амиа алдсан 31 эрэгтэй, найман эмэгтэй Вьетнам улсын Хайфонг, Хай Дуон, Нге Ан, Ха Тин, Чуан Бин, Хуэ мужуудаас ирсэн болохыг тогтоожээ.

Ачааг тээвэрлэж явсан Умард Ирландын иргэн жолооч Маурис Робинсоныг 39 хүний амь хөнөөсөн хэрэгт буруутган ял тулгаад байгаа.

Мөн Ирланд улсын нийслэл Даблинаас баривчлагдсан 22 настай Имон Харрисоныг энэ хэрэгтэй холбогдуулан шилжүүлж авах хүсэлтийг Британийн засгийн газар гаргажээ.

Өөр хоёр сэжигтнийг Умард Ирландын нутагт эрэн сурвалжилж байгаа юм.

Үүнтэй зэрэгцэн Вьетнам улсад хүний наймааны хэрэгт сэжиглэгдсэн 11 хүнийг баривчилжээ.

 

Эх сурвалж: BBC

 

x