Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын эрсдлийн индекс #2 – Өвчлөлийн болон хүний гоц халдварт өвчний эрсдэл

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Олон улсад хүний хөгжлийн индекс гэдэг үзүүлэлт тухайн улс орны хөгжлийг тодорхойлох чухал хэмжүүр болдог билээ.

Энэ нь эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд гэсэн 3 дэд үзүүлэлтээс бүрддэг. Манай орны хувьд дээрх үзүүлэлтүүдээс хамгийн ихээр санаа зовоож буй асуудал нь хүн амын эрүүл мэнд юм. “ҮНДЭСНИЙ СУУРЬ ЭРСДЭЛИЙН ИНДЕКС” цуврал нийтлэлээр энэ удаа Монголчуудын зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай “Өвчлөлийн эрсдэл” болон “Хүний гоц халдварт болон халдварт өвчний эрсдэл”-г хүргэж байна. Цувралын эхний нийтлэл болох “Зам тээврийн хөдөлгөөний эрсдэл” болон “Гэмт хэргийн эрсдэл”-ийн талаар ЭНД дарж уншина уу.

Үндэсний суурь эрсдэлийн индексийн үр дүнг жил бүрийн “Монгол Улсын Эрсдэлийн Удирдлагын Форум” дээр албан ёсоор танилцуулдаг билээ. Өнгөрсөн онд танилцуулсан зарим нэг онцлог эрсдэлүүдийн индексийг эргэн саная.

ӨВЧЛӨЛИЙН ЭРСДЭЛ

Эрүүл мэнд бол хүн хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй байхын хамгийн анхдагч хэрэгцээ бөгөөд ард иргэдийн эрүүл мэнд нь улс орны хөгжлийн үндэс юм. Сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын тоо өсч нас баралт буурч байгаа ч өвчлөл их хэвээр байгаа нь хамгийн их анхаарвал зохих асуудал болоод байна. Үүнд Монголчуудын эрүүл мэндийн боловсрол дутмаг, буруу хооллолт, архи тамхины хорт зуршил, хөдөлгөөний дутагдал, эрүүл мэндийн үйлчилгээний түвшин хангалтгүй зэрэг маш олон хүчин зүйлс нөлөөлж байна.

Өвчлөлийн эрсдэлийн индексийг тооцохдоо нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо, халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо, хорт хавдраар өвчлөгчдийн тоог харгалзан үздэг.

Өвчлөлийн эрсдэлийн индекс

Жич: Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ.

2016 онд өвчлөлийн эрсдэлийн индекс 8.0 буюу маш аюултай түвшинд хүрсэн бол 2017 онд 1 нэгжээр буурсан нь халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 36% буурсан нь ихээр нөлөөлжээ.

Халдварт өвчин

2017 онд гарсан халдвар өвчнүүдийн дийлэнх хэсгийн амьсгалын замын халдварт өвчин, бэлгийн замын халдварт өвчин эзэлж байна.

2017 онд бүртгэгдсэн халдварт өвчний төрлүүд

Халдварт өвчнийг бууруулах хамгийн чухал алхам нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа юм. Ард иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг сурталчилж түгээн дэлгэрүүлэх, дархлаажуулалтад тогтмол хамруулах,  халдварт өвчний тандалтыг эрчимжүүлж гарсан тохиолдолд эрт үед нь илрүүлэх зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай.

Хавдрын өвчлөл

2017 онд 18,800 хүн хорт хавдраар өвчилж, 4,099 хүн нас барсан бөгөөд шинээр бүртгэгдсэн хорт хавдрын тохиолдлыг хүйсээр ангилбал 58% нь эрэгтэй, 42% нь эмэгтэйчүүд байна. 

Хорт хавдрын тохиолдлын хувь, хүйсээр

 

2017 онд Монгол улсад 100,000 хүн ам тутамд 197 хүн хорт хавдраар нас барсан ба дэлхийн 183 улсаас хамгийн их хүн нас барсан улс болсон байна. Хорт хавдар дотроос элэг, ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд уушги, умайн хүзүүн гэх мэт бусад хавдраар ч мөн дээгүүр байр эзэлсэн нь маш аюултай үзүүлэлт юм.

100,000 хүн амд ногдох хорт хавдраар нас барсан хүний тоо

Хорт хавдрын өвчлөлтийн хувьд манай улсын иргэдийн хорт хавдрын дийлэнх нь хожуу оношлогддог. БНСУ-д ходоодны хорт хавдар өндөр байдаг ч эрт илрүүлэлт нь 80 хувьтай, эдгэрэх магадлал нь 65-с дээш хувьтай байдаг. Иймээс хорт хавдрыг бууруулахын тулд эрт илрүүлдэг байх нь маш чухал бөгөөд иргэд тогтмол шинжилгээ оношилгоонд хамрагддаг байх хэрэгтэй.

Эдгээрээс гадна ард иргэд өөрсдөө эрүүл мэнддээ анхаарч эрүүл зөв амьдралын хэвшилтэй болох нь өвчлөлийн эрсдэлийг бууруулах хамгийн зөв зам юм.

ХҮНИЙ ГОЦ ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЭРСДЭЛ

Хүний гоц халдварт болон халдварт өвчин нь вирус болон нянгийн гаралтай үүсдэг бөгөөд бусад өвчнөөс хурдан тархдаг. Дэлхий нийтэд өдөр бүр шинэ төрлийн вирусээс шалтгаалсан өвчин гарч байна.

Хүний гоц халдварт болон халдварт өвчний эрсдэлийн тооцоололд тохиолдлын тоо болон өртсөн, хүн, амьтны тоо болон хохирлыг арилгах үйл ажиллагаанд оролцсон хүн, техникийн тоог харгалзан авч үздэг.

Хүний гоц халдварт болон халдварт өвчний эрсдэлийн индекс

Сүүлийн жилүүдэд хүний гоц халдварт өвчний индекс 1 байгаа нь ийм төрлийн өвчин бүртгэгдээгүйтэй холбоотой. 2015 оноос хойш хүний гоц халдварт болон халдварт өвчин бүртгэгдээгүй байна.

Хүний гоц халдварт өвчний тархалт нь дийлэнх тохиолдолдоо амьсгалын замаар мөн хувийн ариун цэврээс шалтгаалан үүсч байсан бөгөөд хүний гоц халдварт болон халдварт өвчин ихээр гарч байгаа улсуудыг авч үзвэл ундны усны бохир байдалтай холбоотойгоор үүсч байна. Ундны ус бохир байх нь хувийн ариун цэвэр сахих боломжгүй нөхцөлийг бүрдүүлж байдаг бөгөөд зарим улсуудад усаар дамжин халдварладаг өвчин бий болсон байна.

Бусад улс орны хувьд өвчний шинж тэмдэг илэрсэн бол хориг арга хэмжээг сайн авдаг ба судалгааны баг гаргаж шинээр бүртгэгдсэн халдварт өвчний шалтгаан болон эмчлэх аргыг түргэн шуурхай судалдаг давуу талтай.

10 дахь удаагийн “Монгол Улсын Эрсдэлийн Удирдлагын Форум” арга хэмжээ

11 сарын 13-нд Туушин зочид буудалд зохион байгуулагдах гэж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.