Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Валентины өдөр илгээсэн мессэжүүд өчигдөр бөөндөө ирсэн сонин хэрэг АНУ-д гарчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын үүрэн холбооны хэрэглэгчдийг гайхшруулж, цочроосон нэгэн явдал өчигдөр болжээ.

Нэг шөнийн дотор маш олон хүн 2019 оны Валентины баяраар өөрт нь илгээж байсан мессэжүүдийг хүлээн авсан байна. Мессэжүүд яагаад тухайн үед эзэндээ очоогүй, харин одоо бөөндөө ирж байгааг хэн ч тодорхой тайлбарлаж чадаагүй байна.

Анх илгээсэн хүмүүс нь ч олон сарын өмнө бичсэн мессэжээ дахин илгээх оролдлого хийгээгүйг баталжээ. Энэ явдалтай холбоотойгоор Америкчуудын дунд нэлээд будилаан үүссэн байна. Тухайлбал тэр үед найз байсан ч өнөөдөр салсан хосуудын Валентины мессэж өнөөдөр ирсэн гэсэн үг.

Зарим нь нас барсан хүнээс мессэж хүлээж авсан явдал хүртэл тохиолджээ.

Саатсан мессэжүүд iPhone, Android гар утаснуудад ялгаагүй ирсэн байна. Бас үүрэн холбооны компаниудын хэрэглэгчдийг ялгаагүй гэнэ. T-Mobile, Sprint компаниудын олон хэрэглэгч ийм мессэж хүлээж авснаа сошиал сүлжээгээр мэдээлсэн бол AT&T, Verizon компаниудын хэрэглэгчдээс бас илэрсэн байна.

Sprint компаниас болсон явдалтай холбоотой гаргасан мэдэгдэлд ямар нэг системийн шинэлчлэл хийх үеэр ийм зүйл болсон гээд дахин ийм алдаа гарахгүй гэдгийг амлажээ.

T-Mobile компани уг асуудлыг “гуравдагч этгээдийн алдаа” гэж тайлбарласан ч хэний алдаа, ямар үйлчилгээнд гарсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Харилцаа холбооны бусад компаниуд энэхүү нууцлаг үйл явдлын талаар тайлбар өгөөгүй байгаа гэнэ.

 

Эх сурвалж: The Verge