Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч болон таван улсад суух Элчин сайд нар томилогдлоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:09 2019/11/08

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2664560703824205/

Ийнхүү гишүүд үг хэлж, асуулт асууж, хариулт авснаар өмнөх Элчин сайд нарыг эгүүлэн татах эсэхээр санал хураалт явуулж, гишүүд дэмжив. 

Үүний дараа ОХУ-д суух Элчин сайдаар Д.Давааг томилохыг 82.4 хувийн саналаар, БНКУ-д суух Элчин сайдаар Ш.Батцэцэгийг томилохыг 78.4 хувийн саналаар, Шведийн Хаант Улсад суух Элчин сайдаар Т.Жанабазарыг 82.4 хувийн саналаар, НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр В.Энхболдыг 84.3 хувийн саналаар, БНПУ-д суух Элчин сайдаар Б.Доржийг 82.4 хувийн саналаар, Тайландын Хаант Улсад суух Элчин сайдаар А.Төмөрийг томилохыг 82.4 хувийн саналаар тус тус дэмжив. 

12:35 2019/11/08

М.Оюунчимэг: НҮБ-д суух Элчин сайд маш чухал. НҮБ-д дэлхийн геополитик, эдийн засагтай холбоотой чухал асуудал яригддаг. Тиймээс олон талт ажиллагаа, худалдааны асуудалд мэргэжсэн хүн томилох нь чухал гэдэг асуудал яригдаж байсан. В.Энхболд гэдэг хүн энэ талд туршлагатай, чадвартай учир хариуцлагатай ажиллана гэж найдаж байна.  

Эмэгтэй дипломатч хэр байна вэ. Эмэгтэйчүүд аль ч түвшинд ажиллах чадвартай гэж хардаг. Гэтэл Элчин сайдаар томилогдох хүмүүсийн дунд эмэгтэйчүүд цөөн байдаг. Эмэгтэй дипломатч бэлдэх тал дээр хэрхэн анхаарч байгаа талаар Д.Цогтбаатар сайдаас асууя. Гадаад худалдааны чиглэлд Элчин сайдын яамдын орон тоог нэмэгдүүлэх шаардлага байгааг анхаарна уу. 

Мөн Солонгост суух Элчин сайдыг томилох асуудлыг хэзээ оруулж ирэх вэ. Хоёр улсын хоорондох харилцаа өнөөдөр ямар байгаа билээ. Тиймээс  

ГХ-ны сайд Д.Цогтбаатар: Манайд чадварлаг дипломатч эмэгтэй олон бий. Ерөнхийдөө газрын дарга нарын түвшинд эмэгтэй дипломат ажилтнууд хангалттай хэр нь яг Элчин сайдаар томилогдох болохоор ард нь үлдээгээд байдаг нь буруу. Би үүнд М.Оюунчимэг гишүүнтэй санал нэг байна. 

Солонгост суух Элчин сайдын асуудлыг ойрын хугацаанд оруулж ирэх байх. 

11:55 2019/11/08

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Дараагийн элчин сайдуудыг хэзээ оруулж ирэх вэ гэдгийг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөс асуумаар байна. Ойрын хугацаанд томилох шаардлагатай Элчин сайдууд ч байгаа. 

Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал: Эдгээр зургаан нэр дэвшигчийн томилгоог шийдсэний дараа ойрын хугацаанд оруулж ирнэ.  

11:34 2019/11/08

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ш.Батцэцэг нэр дэвшигчийн хувьд Индонез Монголын хооронд дипломат харилцаа тогтооход маш сайн ажилласан. Одоо Куба улсад ч гэсэн амжилттай ажиллах байх гэж найдаж байна. 

ОХУ-д суух Элчин сайдаар томилогдох гэж байгаа Д.Даваа генералын хувьд ОХУ социализмын үеэс хойш манай улсад хориг тавьчихсан. Манай бараа бүтээгдэхүүн тус улсад 20-40 хувийн татвартайгаар ордог. Үүнийг багасгах тал дээр анхаарч ажиллаасай. 

Та очоод дипломат ачааг зөвхөн онгоц, галт тэргээр Монгол руу явуулна гэдэг журам гаргаарай гэж захъя. Ингэснээр дипломат ачаа, барааг гаалийн хяналттайгаар оруулж ирдэг болж, таны нэр хүнд хууль бус зүйлд холбогдохгүй.  

11:22 2019/11/08

Элчин сайдуудыг томилох асуудалтай холбогдуулан гишүүд асуут асууж, хариулт авч байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Монгол Улсын гадаад нэр хүндийн асуудал хүнд байна. Ялангуяа мансууруулах бодис, хар тамхитай холбоотой асуудалд манайхан холбогдох болсон. Энэ асуудал дээр гадаадад суугаа манай Элчин сайдуудын үүрэг хариуцлага хангалтгүй байна. 

ОХУ-д томилогдох гэж байгаа Д.Даваад хандаж хэлэхэд Москвад Монголыг төлөөлж сууна гэдэг амар биш. Европод үйлдэгдэж байгаа бүх хууль бус худалдаа наймааны гол дамжуулдаг газар болсон. Тэр байтугай дипломат машинаар хулгайн бараа зөөдөг явдал их болсон. Тиймээс ОХУ-д суух Элчин сайд өндөр хариуцлагатай ажиллах ёстой. Элчин сайд гэдэг эрх ямба эдлэх гэж явдаггүй гэдгийг ухамсарлаж ажиллаарай гэж захья. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Ажил хүлээлцдэг жишиг манайд алга. Элчин сайдуудыг томилохдоо эгүүлэн татагдаж байгаа хүмүүсийг огт ярихгүй байна. Зөвхөн томилогдож байгааг нь л чуулганд оруулж ирдэг. Эгүүлэн татагдаж байгаа хүмүүсийг ийм үр дүнтэй ажилласан, ийм алдаа дутагдал гаргасан гэдгийг яагаад ярьдаггүй юм бэ. Зөвхөн Элчин сайдууд дээр ч бий Засгийн газарт ч гэсэн энэ зүйл дутагдалтай байна. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат: ГХЯ-нд эрэмбэ ёс гэж байна уу. Элчин сайдаар томилогдож байгаа хүн наад зах нь “Шадар” гэдэг цолтой байх ёстой юм бишүү. Гэтэл энэ томилогдож байгаа хүмүүс дунд чинь эрэмбэ гэж алга. ОХУ-д Элчин сайдаар томилогдох гэж байгаа Д.Даваа генералаас дипломат харилцаа гэж юуг хэлдэг юм бэ гэж асууя. 

Элчин сайдад нэр дэвшигч Д.Даваа: Хоёр талт болон бусад харилцааг дипломат харилцаа гэж нэрлэдэг. Би сүүлийн 10 жил БХЯ, ЗХЖШ-ын удирдлагад ажилласан. Энэ хугацаанд 30-аад оронтой харилцаа холбоотой ажиллаж байсан. Үүн дээрээ нэмж судлах, суралцах зүйл цаашид байгаа. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат: ОХУ, БНХАУ-д суух Элчин сайд дор хаяж Тэргүүн шадар цолтой хүн томилмоор байна Д.Цогтбаатар сайд аа. 

ГХ-ны сайд Д.Цогтбаатар: Элчин сайдаар төрийн өндөр албан тушаал хашиж байсан, гадаад харилцааны мэдлэгтэй хүнийг томилдог. ОХУ бол манай улстай батлан хамгаалах салбарт хамгийн идэвхтэй харилцаатай орон.  

Д.Даваа генерал хувь хүнийхээ хувьд Оросуудтай олон жил хамтарч ажилласан. Тэдэнтэй ярьж, ажиллах туршлагаа хуримтлуулсан хүн. 

Цолнуудыг харьцуулж үзэхэд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нь генералтай дүйцэх цол гэж үздэг. Тиймээс Д.Даваа генералыг өөрийнхөө ажиллаж байсан салбарт аль хэдийнэ Элчин сайдаар томилогдох цолоо авчихсан хүн гэж үзсэн.  

10:32 2019/11/08

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай саналыг зөвшилцөх тухай асуудал;
  • Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал;
  • Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудал;
  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл /хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Үдээс хойших хуралдаан:
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Хорт хавдрын өвчлөл, түүний илрүүлэлт болон эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.