Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Холокостоос амьд үлдсэн өндөр настныг Италийн цагдаа хамгаалалтад авжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

13 настайдаа Аушвицийн үхлийн хорих лагерт илгээгдэж байсан 89 настай Лилиан Сегре сүүлийн үед олон тооны антисемитист үзэлтэй мессэж, сүрдүүлэг хүлээж авах болсон тул Италийн цагдаа хамгаалалтдаа авжээ.

Тэрээр насан туршдаа Италийн сенатын гишүүн байх эрхээр шагнуулсан нэгэн юм.

Саяхан тэр Италид газар аваад байгаа арьс өнгөний үзэл, антисемитизмтэй тэмцэх парламентын хороо байгуулах санаачилга гаргасан ч сенатаас дэмжлэг аваагүй ажээ. Сенатад олонх болж буй Италийн барууны үзэлт хүчнүүд хатагтай Сегрегийн саналыг дэмжээгүй юм.

Энэ явдлын дараа тэрээр нийтдээ 200 орчим сүрдүүлсэн мессэж хүлээн авсан байна. Зарим мессэж нь нэлээд ноцтой байсaн тул Милан хотын цагдаагийн газар түүнд тусгай хамгаалалт гаргаж өгөх шийдвэр гаргажээ.

Лилиан Сегрег гадуур явах үед цагдаагийн хоёр албан хаагч байнга дагалдаж явахаар болсон байна.

Үүнээс гадна Милан хотын прокурорын газар түүнд ирсэн мессэжүүдийн мөрөөр шалгах ажлыг эхлүүлжээ.

Лилиан Сегре 1930 онд Миланд төрсөн юм. 1943 онд тэрээр аавын хамт нацистуудад баригдаж, Польшийн нутаг дахь Аушвицийн хорих лагерт хүргэгдэж байв.

Тэнд Сегрегийн аав, эмээ өвөө нар амь үрэгдсэн юм. 1945 онд Зөвлөлтийн Улаан Арми чөлөөлсний дараа тэр үхлийн лагераас амьд үлдсэн байна.

Италийн ерөнхийлөгч Сержио Маттарелла 2018 оны нэгдүгээр сард Лилиан Сегрег насан туршийн сенатор болгож байжээ. Итали улсад өнөөдөр 30,000 орчим жүүд хүн амьдардаг. Холокостын үеэр Италийн 7,500 гаруй жүүд иргэн амь үрэгдэж байжээ.

 

Эх сурвалж: BBC