Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сибирийн тосгоны галын албаны дарга олон удаа санаатай гал тавьсан хэргээр баривчлагджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Хакасын Бүгд Найрамдах Улсын Балыкса нэртэй жижиг тосгонд сүүлийн хоёр сарын хугацаанд хэд хэдэн удаа гал түймэр гарч, иргэдийн байшин барилга, өмч шатаж үрэгдсэн байна.

Ердөө 2,000 орчим оршин суугчтай алслагдсан зэлүүд тосгонд олон удаа гал түймэр гарсан нь байж боломгүй үзэгдэл байв. Хуулийнхан уг үзэгдлийг мөрдөн шалгаад хүний санаатай үйлдэл болохыг тогтоожээ.

Улмаар гэмт этгээдийг хайсаар тус тосгоны галын албаны дарга, 26 настай залуу болохыг илрүүлсэн байна. Аравдугаар сард түүний модон гараашд гал тавьж байгаа дүрс хяналтын камерт бичигдэж үлдсэнийг мөрдөгчид илрүүлсэн гэнэ.

Нийтдээ таван удаа санаатай гал тавьсныгаа Иван Шнайдер галын албаны бэлэн байдлыг шалгах зорилготой байсан гэж тайлбарлажээ.

Түүнийг тосгоныхон өнгөрсөн наймдугаар сард галын албаны даргаар томилж байсан гэнэ. Итгэж найдсан хүн нь санаатай гал тавьж байсныг мэдсэн тосгоныхон өнөөдөр цочролд ороод байна.

Өмнө нь хулгайн хэрэг үйлдэж байсан түүхтэй Шнайдерыг яагаад хариуцлагатай ажилд томилсныг эхлээд шалгах хэрэгтэйг мөрдөн байцаагчид ярьжээ.

Эх сурвалж: Russia Today