Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос анх удаа гэмт хэргийн сэжигтнүүдийг Умард Солонгост хүлээлгэж өглөө

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр үдээс хойш Өмнөд Солонгосын тал Умард Солонгосоос оргож ирсэн гэмт хэргийн хоёр сэжигтнийг хилийн Панмунжом тосгоноор дамжуулан эх оронд нь хүлээлгэн өгчээ.

20 гаруй насны хоёр залуу өнгөрсөн Бямба гарагт зүүн тэнгисийн хилээр Өмнөдөд нэвтэрч ирсэн юм. Тэд загасчны хөлөг онгоцон дээр ажилладаг байсан бөгөөд маргааны улмаас багийнхаа 16 хүний амийг ээлж дараалан бүрэлгэж, цогцсыг нь усанд хаясан гэдгээ байцаалтын үеэр хүлээсэн ажээ.

Хил давж ирснийхээ дараа тэд Өмнөд Солонгосын хилийн харуулуудаас бас зугтаж байсан юм. 

Өмнөд Солонгос түүхэндээ анх удаа Умард Солонгост гэмт хэрэгтэн хүлээлгэж өгч байна. “Тэднийг онц ноцтой гэмт хэрэг үйлдсэнийг баталсны дараа бид дүрвэгчийн статус олгохоос татгалзаж, эх оронд нь хүлээлгэж өгөхөөр шийдлээ” хэмээн Өмнөд Солонгосын улс үндэстнээ нэгтгэх яамны төлөөлөгч мэдэгджээ.

Загасчдын хөлөг онгоцыг мөн Умард Солонгост хүлээлгэж өгөхөөр болсон байна. Энэ долоо хоногийн эхээр Сөүлийн засгийн газар хоёр этгээдийг хүлээлгэж өгөх санал тавьсныг Пёньян удалгүй зөвшөөрсөн ажээ.

Умард Солонгост онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг олон нийтийн нүдэн дээр буудах, дүүжлэх аргаар цаазалдаг юм.

 

Эх сурвалж: Yonhap News