Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

"“Доктор Авто Сүлжээ” компанийн франчайзинг эзэмшиж хувийн бизнестэй болоход чин хүсэл эрмэлзэлтэй нэгэн байхад л хангалттай"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монголын автын зах зээлд аль хэдийнээ танил болсон “Доктор авто сүлжээ” ХХК нь өөрсдийн франчайзингаа гаргаж, аймаг орон нутаг бүрт салбараа нээхээр төлөвлөжээ.
Иймд бид компанийн Хүний нөөц, Төсөл хөтөлбөр франчайзинг хариуцсан захирал Г.Жүгдэргаравтай ярилцлаа.

- Франчайзинг гаргах төслөө хэзээнээс эхэлж хэрэгжүүлсэн бэ. Дээрээс нь хүмүүсийн хандлага хэр байна вэ?

- “Доктор Авто Сүлжээ” компани франчайзингийн зараа аравдугаар сарын 10-нд гаргасан. Одоогийн байдлаар франчайзинг сонирхож байна гэж 100 гаруй аж ахуйн нэгж болон хувь хүмүүс хандаад байна. Бид хүсэлт ирүүлсэн болон сонирхсон хүмүүсээ хамтад нь цуглуулж
байгаад франчайзингийн нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ өдөрлөг маань арваннэгдүгээр сарын 16-нд 12:00-16:00 цагаас Хүннү Моллын баруун хойно байрладаг “Доктор яармаг” салбарт болох юм. Энэ бол франчайзинг сонирхсон хүмүүст цогц мэдээлэл авах нэгдсэн арга хэмжээ болно бодож байна.  

- Өдөрлөгийн үеэр ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байгаа вэ?

- Энэ үеэр бид франчайзингаа танилцуулахаас гадна манай франчайзинг дээр хамтран оролцож буй байгууллагууд болон франчайзинг сонирхсон хүмүүстэйгээ хамтран нэгдсэн зохион байгуулалттай уулзалт хийхээр төлөвлөсөн. Үл хөдлөх хөрөнгийн тал дээр REMAX, санхүүгийн тал дээр ХААН Банк хамтран ажиллаж байгаа. Бид франчайзингийн төслөө эхлүүлэхдээ Европын сэргээн босголтын банктай хамтарч ажиллан, олон улсдаа туршлага, ур чадвараараа танигдсан мэргэжилтнүүдийг урьж жил зургаан сарын турш хамтран ажилласан.

Франчайзинг гэдэг нь өөрийнхөө бизнесийг өөр нэг этгээдэд шилжүүлж өгч байгаа хэлбэр. Тэр утгаараа уг ажил маань ганц, хоёр жилийн дотор бодоод хийж буй ажил биш юм. Франчайзинг гаргах талаар үндсэндээ 2011 оноос хойш төлөвлөөд бэлтгэл ажлаа хангасаар ирсэн. “Доктор Авто Сүлжээ” компани анх 1999 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр бүхий л бизнесийн процессоо нэгдсэн форматын дагуу олон улсын жишигт нийцүүлэн мөрдөн ажиллаж байгаа гэдгийг онцолмоор байна. Бизнес томрохын хирээр олон асуудал тулгардаг. Тиймдээ ч олон улсын стандартын дагуу өөрчлөгдөх шаардлагатай байсан тул бид нэлээдгүй судалгааг хийсэн. Тухайлбал, 2012 онд Европын сэргээн босголтын банкнаас хөрөнгө оруулалтын чиглэлээр жижиг дунд бизнесүүдийг дэмжих төслүүд их байдгийг олж мэдээд хүний нөөцийн төсөл дээр хамтарч ажилласан.

Дараагаар нь үйлчилгээний төгөлдөршил, чанарын удирдлага зэрэг менежмент, үйл ажиллагааны шинэ шинэ аргачлалыг олон улсын мэргэжилтнүүдийнхээ тусламжтайгаар компанидаа нутагшуулж чадсан. Үүний үр дүнд Дархан, Эрдэнэтийн салбараа байгуулж, өөрсдийн гэсэн стандарттай болсон.

Өөрөөр хэлбэл, бүх дэлгүүр сервисүүдээ нэг форматад оруулж, тохижилт, үйл ажиллагаа талаас нь онцгойлон анхаарсан. Энэ бүх ажлууд өнгөрсөн хугацаанд франчайзын салбаруудаа нээх бэлтгэл ажлууд болжээ.

-Нэгдсэн хяналтын системгүйгээр франчайзинг удирдана гэдэг хүндрэлтэй. Удирдлагын тал дээр хэрхэн анхаарч байгаа бол?  

- Тийм ээ. Нэгэнт л франчайз болох гэж байгаа бол нэгдсэн удирдлагатай байх шаардлагатай. Цогц хяналтын системгүй бол маш хэцүү учир өнгөрсөн жил зургаан сарын хугацаанд давхар хийсэн ажлын нэг бол  байгууллагын нэгдсэн удирдлагын ERP системийг компанидаа зориулж хөгжүүлэн нутагшууллаа. 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ERP системийг шинээр босгосон.

Дээрээс нь Улаанбаатар хот, хөдөө орон нутагт байгаа салбаруудаа төвөөс удирдлагатай байхаар төлөвлөсөн. Иймд бид өөрсдийн франчайзингийг амжилттай ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. Нэмж хэлэхэд манай франчайзингийг авах гэж буй хүн заавал автын чиглэлээр ажилладаг байх шаардлагагүй, ямар ч ажил мэргэжилтэй хүн байж болно. Хамгийн гол нь хувийн бизнестэй болох чин хүсэл эрмэлзэлтэй л нэгэн байх ёстой. Дэлхийн стандартын дагуу франчайзинг амжилттай болдог үндсэн таван шалгуурыг бид хангасан.

- Франчайзинг амжилттай болдог үзүүлэлтийн талаар илүү тодруулахгүй юу?

  1. Тухайн брэнд нь зах зээл дээр танигдсан байх /"Доктор Авто Сүлжээ" компанийн найман салбарт жилд 350,000 гаруй хэрэглэгч үйлчлүүлдэг. Нийт үйлчлүүлэгчдийн 50-60 хувь нь тухайн жилд анх удаа үйлчлүүлж байгаа буюу манай CRM бүртгэлд шинээр бүртгүүлсэн хэрэглэгчид байдаг нь манай компани Монгол Улсын автын зах зээлд хангалттай танигдсан гэж үзэхээр байгаа/
  2. Тухайн бизнесийн үйл ажиллагаа жигдэрсэн байдал чухал /Бид 2011 оноос хойш франчайзинг гаргахад зориулан олон улсын шилдэг туршлагуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа/
  3.  Франчайзинг болон шинээр бизнес эхлүүлэхэд санхүүжилтийн тогтвортой байдал чухал / Монголд франчайзингд зориулсан тусгай санхүүгийн хөтөлбөр гэж байдаггүй. Иймд Европын сэргээн босголтын банк, ХААН Банк, Доктор авто сүлжээ ХХК нэгдэн шинэ хөтөлбөр бий болгосон. Өөрөөр хэлбэл, манай франчайзингийг авч байгаа хүнд Хаан банкны урт хугацааны хамгийн боломжит доод хүүг санал болгож байгаа/
  4. Шинээр бизнес эхлүүлж байгаа хүнээ сургалтын арга зүйгээр хангах /Бид бүхий л үйл ажиллагаа явуулах аргачлалаа видео, товхимол гарын авлага болгож сургалтын баазаа бүрдүүлсэн/
  5. Шинээр франчайзинг эзэмшигчийн үйл ажиллагааг жигдэртэл менежментийн талаас нь дэмжлэг үзүүлэх нь чухал /Бид франчайз эзэмшигчиддээ санхүү, борлуулалт, маркетинг, үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэлийн бүхий л түвшинд дэмжиж зөвлөн халамжлах болохоор дээр дурьдсан шаардлагуудыг "Доктор Авто Сүлжээ" ХХК бүрэн хангасан гэж үзэж байна.  

- Шинэ франчайзингаа хаана гаргах вэ?

- Бид энэ удаа зөвхөн хөдөө орон нутагт гаргахаар төлөвлөсөн. Яагаад гэвэл Улаанбаатар хотын хэмжээнд манай дэлгүүрүүд хангалттай байршиж, өөрийн гэсэн хэрэглэгчтэй болсон. Хөдөө орон нутагт боломжит 21 байршлыг тодорхойлсон байгаа.
Мөн ойрын таван жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд хамгийн багадаа арван франчайзингийн салбар шинээр нээхээр зорьж байгаа. Мөн Казахстанд 20 салбар нээх зорилготой бөгөөд одоогийн байдлаар гурван салбараа амжилттайгаар нээн үйл ажиллагаагаа явуулж байна.

- Ярилцсанд баярлалаа.