2019/11/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.09₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-23°
10:00
S30
-14°
11:00
S30
-11°
12:00
S30
-7°
13:00
S26
-4°
14:00
S30
-3°
15:00
S30
-3°
16:00
S30
-4°
17:00
S30
-5°
18:00
S29
-6°
19:00
S29
-7°
20:00
S29
-8°
21:00
S29
-8°

Таксины жолооч С.Хишигдалай 3-14 насны дөрвөн хүүхдийг галаас аварчээ

Г.Номин, iKon.mn
2019 оны 11 сарын 7
iKon.MN

Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Хишигдалай шатаж байсан гэрээс хүүхдүүдийг гаргаж, галын аюулаас аварчээ.

Энэ талаар түүнтэй холбогдож тодруулсан юм.

Тэрбээр энэ сарын 5-6-нд шилжих шөнийн 04:00 цагийн үед таксинд явж, Чингэлтэйн эцэст хүн хүргэж өгчээ. Үйлчлүүлэгчээ буулгаж байх үед хүүхдийн "Авраарай, туслаарай" гэх дуу сонсогдсон байна. Ингээд хүүхдийн дуу сонсогдсон зүгт очтол эсгий гэр шатаж, тооноор нь гал гарч байжээ.

"Хашаанд гүйгээд ортол өөдөөс 10 гаруй насны хүүхэд бага насны дүүгээ тэврээд гэрээсээ гарч ирж байсан. Дотор нь дахиад хүүхдийн дуу гараад байхаар нь шууд зөрөөд ортол 7, 8 настай болов уу гэмээр хоёр хүүхэд уйлаад байж байсан. Хүүхдүүд нүцгэн байсан учраас хөнжлийг нь шүүрч аваад боогоод гаргасан" хэмээн иргэн С.Хишигдалай ярив.

Хүүхдүүдийг гаргасныхаа дараа эмнэлэг, цагдаа, онцгой байдлын байгууллагад дуудлага өгсөн байна. Гэр нь тэр дороо шатаж дууссан бөгөөд гал гарах үед 3-14 насны дөрвөн хүүхэд гэртээ байжээ.

Иргэн С.Хишигдалай Сонгинохайрхан дүүрэгт эхнэр таван хүүхдийн хамт амьдардаг юм байна.

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс иргэдэд талархал илэрхийлжээ.

ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Иргэн Дэлэгийн Баасандоо,Сумаагийн Хишигдалай нар 2019 оны 11 дүгээр сарын 5-6-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суух иргэн А-ийн 5 ханатай монгол гэрийн тооноор гал гарч, бага насны хүүхдүүд гарч чадахгүй тусламж эрэн орилж байсныг өөрийн амь нас, эрүүл мэндээ үл хайрлан хугацаа алдалгүй шатаж буй гэр лүү орж, бага насны хоёр хүүхдийг галын аюулаас авран хамгаалж, иргэний үүргээ биелүүлж, нэг гэр бүлд элэг бүтэн амьдралыг бэлэглэсэн Та бүхэнд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

x