Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын Улсын удирдагч агсны эхнэрийг баривчилснаа Туркийн ерөнхийлөгч зарлав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын тусгай хүчний ажиллагааны үеэр амь үрэгдсэн Исламын Улс террорист байгууллагын удирдагч Абу Бакр Аль Багдадигийн эхнэрүүдийн нэгийг баривчилснаа Туркийн ерөнхийлөгч өчигдөр зарлажээ.

Аль Багдади нь дөрвөн эхнэртэй байсан гэдэг. Исламын хуулинд эр хүн дээд тал нь дөрвөн эхнэртэй байхыг зөвшөөрдөг юм.

“Аль Багдадиг хонгилд бөмбөг дэлбэлж, амиа хорлосныг АНУ сүр дуулиантай ярьж байгаа. Харин би энд нэг мэдээллийг анх удаа дэлгэж байна. Бид түүний эхнэрийг саяхан баривчилсан. Гэхдээ бид Америкчууд шиг сүржигнэхгүй. Үүнээс гадна Аль Багдадигийн эгч, хүргэн ах нарыг Сириэс олж баривчлаад байна” гэж Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өчигдөр олны өмнө хэлсэн байна.

Өнгөрсөн Даваа гарагт Туркийн цэргүүд Сирийн Азаз хотоос Аль Багдадигийн эгч, 65 настай Расмия Авадыг нөхрийнх нь хамт баривчилсан тухай мэдээлж байв. Харин эхнэрүүдийнх нь нэгийг баривчилсан тухай Эрдоган анх удаа мэдээлсэн нь энэ юм.

Есдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн нутгаас цэргээ гаргах шийдвэрээ зарласны дараа Туркийн арми тус улсын хойд хил рүү нэвтэрч, дүрвэгсдийг суурьшуулах аюулгүй бүс байгуулах зорилгоор Курдын зэвсэгт бүлэглэлийг шахаж байгаа.

 

Эх сурвалж: Associated Press