Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мөрийтэй тоглоом тоглосон хоёр албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаснаа мэдэгдсэн.

Түүнчлэн өнөөдөр ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

Түүнийг "АТГ болон шүүхийн шийдвэртэй учраас яамны ажил гацаад байгаа" шалтгаанаар чөлөөлжээ.

Д.Энхбат нь 2018 онд ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байсан юм.