2019/11/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,705.07₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
14:00
S30
-5°
15:00
S30
-5°
16:00
S26
-3°
17:00
S26
-3°
18:00
S26
-3°
19:00
S26
-4°
20:00
S26
-5°
21:00
S26
-5°
22:00
S26
-5°
23:00
S26
-6°
00:00
S26
-6°
01:00
S26
-7°

Энэ сарын 9-нд үндэсний томоохон 50 ААН-ийн 500 гаруй ажлын байр зарлагдана

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 11 сарын 6
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад сургууль төгссөн залуучуудыг эх орондоо хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “Карьер Экспо-2019” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. Тус хөдөлмөрийн яармаг үзэсгэлэнг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хөдөлөмөр эрхлэлтийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” хамтран зохион байгуулах бөгөөд  өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэлийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Өнгөрөгч онд зохиогдсон “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” уриатай хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт 1,100 гаруй гадаадад сургууль төгссөн мэргэжилтэй залуус хамрагдаж, 510 орчим залуус сонирхсон ажлын байранд бүртгүүлснээс 70 залуу шууд ажилд орсон байна.

Энэ жилийн хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн их танхимд арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн 12:00-16:00 цагийн хооронд зохион байгуулагдана. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 50 орчим үндэсний томоохон хэмжээний аж ахуйн нэгж, байгууллагын 500 гаруй нээлттэй ажлын байр зарлагдах бөгөөд 15-34 насны ажил идэвхитэй хайж буй залуус хамрагдах боломжтой.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул ”Энэ жилийн “Карьер экспо-2019” хөдөлмөрийн яармагийн онцлог нь төр хувийн хэвшлийн түншлэлийг оролцуулж, гадаадын их дээд сургууль төгссөн залуучуудын нэгдсэн зөвлөлтэй хамтран төрийн байгууллагууд ажиллаж байгаагаараа онцлог болж байна.

Түүнчлэн  гадаадад болон дотоодын сургууль төгссөн гэж  ялгахгүй, ажил хайж буй амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй бүх залуучуудад “Карьер экспо-2019” арга хэмжээ нээлттэй. Бид мэргэжлийн боловсролын үнэлгээний төвтэй хамтарч дотоод гадаадад сургууль төгссөн мэргэжлийн үнэмлэхгүй ч, ур чадвар өндөр, гүйцэтгэл сайтай залууст мэргэжлийн боловсролын үнэмлэхийг олгохоор шийдвэрлэсэн. Тиймээс залуус  үзэсгэлэн яармагт өргөнөөр оролцож, ур чадвараа үнэлүүлснээр шалгалт өгч, сурахгүйгээр мэргэжлийн үнэмлэхтэй болох боломжтой юм” хэмээн уриаллаа.  

Мөн нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, төвийн зургаан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй 3,000 орчим ажлын байрны танилцуулга тараагдахын дээр Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд хэрэгжих цогц сургалтын талаар танилцуулах аж. Уг сургалтын хүрээнд дөрвөн сарын хугацаатай ур чадвар эзэмшүүлэх найман мэргэжлээр иргэдийг бүртгэх юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x