2020/06/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,809.64₮
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
17:00
S26
18°
18:00
S26
18°
19:00
S26
17°
20:00
S30
16°
21:00
S29
14°
22:00
S26
12°
23:00
S26
11°
00:00
S29
10°
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энх-Амгалан: Засгийн газрын хуралдаанаар мөрийтэй тоглосон гэх гишүүдтэй холбоотой асуудал яригдаагүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн. Тэрбээр Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нарыг мөрийтэй тоглож Төрийн албаны тухай хууль зөрчсөн тул салбарын сайд нарт үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг даалгасан тухай мэдээлсэн юм.

Мөрийтэй тоглож байгаад хуулийн байгууллагынханд баригдсан гэх хоёр гишүүний асуудал хэдхэн хоногийн өмнө хэвлэлээр мэдээлэгдэж байсан ч үүнийг холбогдох байгууллагууд үгүйсгэсэн. Л.Оюун-Эрдэнэ сайдыг өнөөдрийн мэдээллээрээ мөрийтэй тоглосон гишүүдийг нэрийг зарлана гэж байсан ч өөр хүмүүст хариуцлага тооцох болсныг мэдэгдэв.

Засгийн газрын хуралдааны талаар ЗТХ-ийн сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.

Тэрбээр "Иргэдээс ирүүлсэн мэдээллийг үндэслэж ёс зүйн алдаа гаргасан хоёр албан хаагчид хариуцлага тооцон чөлөөлөхөөр болж байна.
Харин хоёр гишүүн мөрийтэй тоглосон гэх асуудал огт яригдаагүй" гэлээ.




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x