Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: ГЕГ-ын дэд дарга болон МИАТ-ийн ажилтан мөрийтэй тоглосон нь тогтоогдсон

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталснаар төрийн албан хаагчийг гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглох, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газраар үйлчлүүлэхийг хориглосон байдаг. 

Өнгөрсөн хугацаанд үүнтэй холбоотой 10 гаруй мэдээлэл ирснээс хоёр нь бодитой нь нотлогдсон.

  1. Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ казино тоглосон нь тогтоогдсон. 
  2. МИАТ ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт мөрийтэй тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлж байгаа нь тогтоогдсон.

Тиймээс эдгээр хүнийг ажлаас чөлөөлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр боллоо" гэв.

ШУУД ҮЗЭХ

ВИДЕО 2:

https://www.facebook.com/iKonNews/videos/460841207886042/

 ВИДЕО 1:

https://www.facebook.com/iKonNews/videos/1574216706060129/

Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг хуулийн заалтад оруулж, зөрчсөн тохиолдолд шууд чөлөөлөгдөх зохицуулалтыг хийх нь зүйтэй хэмээн хэлэлцсэнийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

Түүнчлэн төрийн албан хаагч цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглох, ажлын байран дах бэлгийн дарамт учруулсан аливаа үйлдэл гаргахгүй байх талаар нарийвчлан оруулах, албаны машиныг хувийн ажилд ашиглахгүй байх, гадаад томилолтоор явахдаа бизнес ангиллаар зорчихгүй байх зэрэг заалтыг ёс зүйн дүрэмд оруулах нь зүйтэй хэмээн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ.