Банкны секторын нийт эх үүсвэр өмнөх оны мөн үеэс 14.0 хувиар өсч 31.9 их наяд төгрөгт хүрсэн байна.
Эх үүсвэрийн өсөлтөд харилцах болон хадгаламжийн өсөлт нь голлох хувь нэмрийг оруулж байгааг Монголын Банкны Холбооны тайланд дурдсан байна.
Нийт харилцахад валютын харилцахын эзлэх хувь 2019 оны 2-р улирлаас огцом өсч, 2019 оны 3-р улиралд 49 хувийг бүрдүүлж эхлээд байна. Харин нийт хадгаламжид валютын хадгаламжийн эзлэх хувь харьцангуй тогтвортой байгаа бөгөөд 2019 оны 3-р улиралд 22 хувийг бүрдүүлж байна.
Хадгаламж бүрийн жилийн өсөлтийг тооцоход валютын хадгаламж нь төгрөгтэй харьцах ам.долларын ханшийн хөдөлгөөнөөс хүчтэй хамаардаг нь харагдаж байна.
Тухайлбал 2016 оны төгсгөлд төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларч байсан нь валютын хугацаагүй хадгаламж 80 хувиар өсөхөд хүргэж байжээ. Энэ нь нэг талаас төгрөгт итгэхгүй иргэдийн үйл хөдлөл бол нөгөө талаасаа богино хугацаанд ашиг хайх гэсэн зорилготой агентуудын үйл хөдлөл юм. Тус үзүүлэлт нь 2019 оны 3-р улиралд 21 хувиар өссөн байна.
Банкны актив өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсч, 35.0 их наяд төгрөгт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засагтай тэнцэхүйц активтай байна гэсэн үг.
Банкны активын голлох өсөлтийг зээл болон банкны нөөц хөрөнгө бий болгож байна.
График 1, Банкны активын бүтэц:
2016 оны сүүлээс Сангийн яамнаас Засгийн газрын үнэт цаас гаргахыг зогсоосноор 2016 онд 3.6 их наяд төгрөг байсан бол 2019 оны 3-р хагаст 1.5 их наяд төгрөг болж буурчээ.
Банкны салбарт системийн нөлөө бүхий 5 банкны актив, зээл, чанаргүй зээл, харилцах, хадгаламж, өөрийн хөрөнгө болон ашиг, алдагдлыг харьцуулав.
График 2, Системд нөлөө бүхий 5 банкны АКТИВ 2019 оны 3-р улирал
Системд нөлөө бүхий таван банкны активын өсөлт өнгөрсөн жилийн мөн үеэс хамгийн өндөр өсөлттэй нь Голомт Банк байна.
График 3, Системд нөлөө бүхий 5 банкны зээлийн үлдэгдэл 2019 оны 3-р улирал
Шинээр олгосон зээлийн хэмжээ 2018 оны 4-р улиралд 7 их наяд хүрсэн нь Монголбанкны хэрэгжүүлэх зээлийн хязгаарлалтаас урьдах гэсэн иргэдийн үйл хөдлөл байв.
2019 он гарсаар хэрэглээний зээлд тавьсан хязгаарлалт хэрэгжиж эхэлснээр шинээр олгосон зээл 4 хувиар буураад байна. Активын чанарын үнэлгээтэй холбоотой чанаргүй зээл өссөн хэдий ч эдийн засаг өсөлттэй энэ үед чанаргүй зээлийн хэмжээ төдийлөн буухгүй байна гэж Монголын Банкны Холбооны гуравдугаар улирлын тайланд дурджээ.
График 4, Системд нөлөө бүхий 5 банкны чанаргүй зээлийн үлдэгдэл 2019 оны 3-р улирал
Харилцах, хадгаламж хурдацтай өссөн нь эдийн засгийн идэвхжил өндөр байгаатай холбоотой. Харин хөрөнгийн дахин үнэлгээтэй холбоотой чанаргүй зээл өссөн байна.
График 5, Системд нөлөө бүхий 5 банкны харилцах 2019 оны 3-р улирал
График 6, Системд нөлөө бүхий 5 банкны хадгаламж 2019 оны 3-р улирал
График 7, Системд нөлөө бүхий 5 банкны татварын дараах ашиг 2019 оны 3-р улирал