Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууцанд гарсан галыг 1 цаг 20 минут ажиллаж унтраажээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

МУИС-ийн оюутны III байрны хажуугийн орон сууцанд гарсан галыг унтраахаар ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээллээр:

2019.11.05-ны 16:46 цагт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, 34б байранд дөрөвдүгээр давхрын айлын тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр  хүлээн авжээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн 14 албан хаагч 17:00 цагт очиход тус байрны дөрөвдүгээр давхрын айлын тагт болон тус барилгын 5,6,7 дугаар давхрын гадна дулаалга шатаж байсныг 1 цаг 20 минут ажиллаж унтраасан байна.

Гэрэл зургийг Mpa.mn