Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин Wikipedia-гийн Орос хувилбарыг бий болгохыг уриалжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орос хэлний ирээдүйн асуудлаар Кремльд эрдэмтэдтэй уулзсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “найдвартай үнэн зөв” баримт, мэдээлэл бүхий Wikipedia сайтын орос хувилбарыг бүтээхийг уриалжээ.

“Оросын Их Нэвтэрхий Толийг электрон хувилбарт хөрвүүлж, Wikipedia сайтыг орлуулах хэрэгтэй. Уг сайт нь орчин үеийн технологитой, найдвартай баримт мэдээлэлтэй байх ёстой” гэж тэр хэлсэн байна.

Уулзалтад оролцсон нэг их сургуулийн ректор Оросын шүүх Wikipedia-гийн мэдээлэл дээр үндэслэн шийдвэр гаргаж байгааг шүүмжилсний хариуд Путин ийм хариулт өгсөн ажээ.

ОХУ-ын засгийн газар Wikipedia-тай ижил Оросын онлайн мэдээллийн эх сурвалжийг хөгжүүлэх зорилгоор ирэх гурван жилд 1.7 тэрбум рубль ($26 сая) зарцуулахаар болсныг өнгөрсөн есдүгээр сард гарсан баримт бичигт дурдсан байдаг.

2015 онд мансууруулах төрлийн бодисын тухай мэдээлэл нийтлэгдсэн шалтгаанаар ОХУ-д Wikipedia-г хэсэг хугацаанд хааж байжээ.

 

Эх сурвалж: AFP