Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Иргэн Б.Болороогийн суултад ТББ-ууд, иргэд нэгдэнэ

ikon.mn
2019 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

МҮЭХ-нд

11:00 цагт Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн талаар мэдээлнэ. 

Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд

11:00 цагт  Нийслэлийн Хот байгуулалт, хѳгжлийн газраас 2019 онд улс, нийслэлийн тѳсвийн хѳрѳнгѳѳр хийсэн тохижилтын ажлын талаар мэдээлнэ. 

11:30 цагт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ.

MN мэдээллийн төвд

11:30 цагт Монголын цагдаа энгийн иргэнд үүсээгүй, бүртгэлгүй хэргийг хэрхэн тулгаж, эрүүдэн, гэр бүлээр нь дарамталж, айлган сүрдүүлж байгаа талаар баримт дэлгэнэ.

12:00 цагт Сонгинохайрхан дүүргийн АН-ын үүрийн дарга нар тус дүүрэгт үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

Сүхбаатарын талбайд 

12:00-16:00 цагт Төв талбайд суулт хийж буй иргэн Б.Болороогийн шаардлагыг дэмжиж байгаа ТББ-ууд, иргэд суултад нэгдэнэ. 

Ардчиллын ордоны хурлын зааланд

12:00 цагт МоАХ-ны Удирдах Зөвлөлөөс Оюутолгойн гэрээ, Үндсэн хуулийн өөрчлөлт, Чөлөөт бүсийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Улаанбаатар чуулгад

15:00 цагт МУУГЗ, Пентатоник наадмын шагналт, хөгжмийн зохиолч Б.Долгионы “Учралын блюз" тоглолтын хэвлэлийн бага хурал болно.