2019/11/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,708.32₮
B30
УЛААНБААТАР
-13°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-25°
23:00
S29
-24°
00:00
S29
-23°
01:00
S29
-22°
02:00
S29
-22°
03:00
S26
-22°
04:00
S26
-22°
05:00
S26
-22°
06:00
S26
-23°
07:00
S26
-23°
08:00
S26
-23°
09:00
S26
-22°
10:00
S26
-20°

Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох саналыг Ерөнхийлөгч дэмжихгүй байгаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 11 сарын 5
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн болон бусад улс төрийн намын саналыг тусгах, зөвшилцөх үүрэг бүхий Зөвшилцлийн ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан билээ. Уг ажлын хэсэг өнөөдөр хуралдаж Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх санал дээр зөвшилцөж чадсан талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар мэдээлсэн. Зөвшилцлийн ажлын хэсгийн хуралдааны талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас тодрууллаа. 

-АН-ын зүгээс тавиад байсан гурван саналын нэгийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулахаар болж байгаа юм байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Зөвшилцлийн ажлын хэсэг өнөөдөр хуралдаж АН-ын гурван үндсэн санал дээр ярилцлаа. Нэг алхам урагшилсан гэж ойлгож болно. Юу гэхээр Ерөнхий сайд танхимын сайдаа Ерөнхийлөгчид танилцуулж томилно гэдэг заалт дээр нэгдсэн саналд хүрсэн гэж хэлж болно. 
Зөвшилцлийн ажлын хэсэг Монголын ирээдүйн 30 жилийн асуудлыг ярьж байгаа. АН-ын санал энэ рүү чиглэсэн болохоос биш өнөөдрийн хэн нэгний албан тушаалын асуудлыг хөндөөгүйг ойлгох хэрэгтэй.  

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох санал дээр Зөвшилцлийн ажлын хэсгийнхэн ямар байр суурьтай байгаа вэ? 

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хэлж байгаагаар Ерөнхийлөгч энэ саналыг дэмжихгүй талдаа байгаа юм шиг санагдсан. Гэхдээ үүнийг дэмжүүлэхийн тулд одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдахгүй байхаар шийдвэрлэх боломж байгаа

-Сонгуулийн холимог тогтолцооны тухайд ямар ямар саналууд гарч байгаа юм бэ? 

-Холимог тогтолцоон дээр 76 гишүүний 50 хувийг пропорционал, 50 хувийг нь мажоритар системээр явуулах хувилбар яригдаж байгаа. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, энэ хувилбарыг намын нэрийн дор нуугдаж  сонгогдох хэлбэр гэж битгий буруу тайлбар хийгээч гэж хүсч байна. Нэрсийн жагсаалтаар нүүрээ ил гаргаад, ардаа намынхаа нэртэй нэр дэвшдэг зарчим зөв шүү дээ. 

Нөгөө нэг хувилбар нь гишүүдийн тоог нэмэх асуудлыг хүлээж аваад, 2024 оноос хэрэгжүүлж болохгүй юм уу гэдэг асуудал байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн зөвшилцлийн хүрээнд ярьж байгаа зүйл. Шийдээд аль нэг талдаа гараагүй байгаа.  

 

x