Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх санал дээр тохиролцсон

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүлэхээр Зөвшилцлийн ажлын хэсэг бэлдэж байгаа талаар УИХ-д суудалтай намуудын бүлэг, зөвлөлөөс мэдэгдээд буй.

Зөвшилцлийн ажлын хэсэг АН-ын тавьсан гурван санал дээр ойлголцолд хүрэх нь чухал болоод байгаа билээ. АН-аас

  1. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох
  2. Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг болох
  3. Сонгуулийн холимог тогтолцоотой болох гэсэн гурван саналыг тавиад байгаа.

Тэгвэл өнөөдөр хуралдсан Зөвшилцлийн ажлын хэсгийнхэн Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг болох заалт дээр тохиролцож чаджээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас тодрууллаа. Тэрбээр "Зөвшилцлийн ажлын хэсэг хуралдаад эхний ээлжинд Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх нь зүйтэй гэдэг санал дээр тохиролцлоо. Үлдсэн хоёр асуудал дээр талууд саналаа хэлсэн. Зөвшилцлийн ажлын хэсгийн хурал маргааш нөгөөдөр үргэлжлэх байх.

Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох саналын тухайд МАН, АН-ын гишүүд санал нэгдэж байгаа. Харин Ерөнхийлөгчийн институцийн хувьд өөр байх суурьтай байгаа. Тиймээс энэ саналаар дахин хуралдах байх. Тэгж байж гурав дахь асуудлаа ярина" гэлээ.