Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн захирагчид бүрэн итгэж байгаагаа Ши Жиньпин илэрхийлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Шанхай хотод Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Хонг Конгийн захирагч Кэрри Ламыг хүлээн авч уулзжээ.

Өнөөдөр энэ хотод Хятадын Олон Улсын Импорт Экспортын үзэсгэлэн нээгдэж байгаа бөгөөд Ши Жиньпин уг арга хэмжээг нээх зорилготой ирээд байгаа.

Хоёр удирдагч таван сарын өмнө Хонг Конг хотод үймээн дэгдсэн цагаас хойш анх удаа нүүр тулан уулзаж байна.

Уулзалтын үеэр Ши Жиньпин захирагчийн бодлого, үйл ажиллагаанд “бүрэн итгэлтэй” байгаагаа мэдэгджээ. Тэрээр үймээн самууныг зогсоож, дэг журам тогтоохын төлөө хүнд нөхцөлд ажиллаж байгаа Кэрри Ламын зүтгэлийг сайшаасан байна.

“Төв засгийн газар танд бүрэн итгэж, Хонг Конгийн засаг захиргааны хэрэгжүүлж байгаа ажлыг бүрэн дэмжиж байна. Эмх замбараагүй байдлыг эцэслэж, хүчирхийллийг таслан зогсоох нь Хонг Конгийн хувьд нэн тэргүүний зорилт юм” гэж Ши Жиньпин хэлснийг төрийн мэдээллийн агентлаг дамжуулжээ.

Өмнө нь олж авсан мэдээллээр Кэрри Лам маргааш буюу Лхагва гарагт Хятадын засгийн газрын шадар сайд Хан Жэнтэй уулзахааар Бээжинд яаралтай дуудагдсан байна. Энэ үеэр Хонг Конгийн талаар төв засгийн газраас баримтлах бодлогод өөрчлөлт гарч магадгүйг эх сурвалжууд мэдээлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post