Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат: АН-ын зөвлөлөөс ашигт малтмалын нөөц ашиглахад давхар татвар тавихгүй байх нь зөв гэж үзсэн

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь АН-ын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Зөвлөлийн хурлаар өнгөрсөн долоо хоногийн гол сэдэв байсан цахим аюулгүй байдлын асуудлаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авлаа. Олон тооны хятад иргэд нууцаар, зохион байгуулалттайгаар цахим гэмт хэрэг үйлдэж байсан. Тиймээс холбогдох байгууллагуудын мэдээллийг хаалттай хэлбэрээр сонслоо. Энэ асуудлаас үүдэж манай улсад ямар хор хохирол учрах вэ гэдэгт цаашид анхаарах ёстой.

Онцолж хэлэхэд, баривчилгааны үеэр олон зуун хятад иргэн нэг газраас жуулчны виз авсан нь анхаарал татаж байгаа. Хоёрдугаарт, цахим сүлжээний ашиглалт, хамгаалалт туйлын хангалтгүй байгаа нь харагдсан. Гуравдугаарт, баривчилгааны үеэр 1.5 тэрбум төгрөгийн хэмжээний бэлэн мөнгө хураагдсан нь мөнгө угаах үйл ажиллагаа уг цахим бүлэглэл нэрийн дор явагдаж байсан нь тодорхой байгаа. 

Мөн зөвлөлийн хурлаар 2020 оны төсвийн талаар хэлэлцсэн. Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийх гэж байна. Энэ төсөв сонгууль чиглэлсэн, улс төржсөн, МАН-ын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх гэсэн, тооцоололгүй төсөв болсон. Тиймээс АН-аас УИХ-д 2020 оны төсвийн тухай дүгнэлтээ хүргүүлнэ. 

Гуравдугаарт, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр АМНАТ-ын 47 дугаар зүйлийг хүчингүй болгосон. Төсөв хэлэлцэх үеэр ҮХЦ-ийн дүгнэлтийг анхааралтай авч үзэх нь зүйтэй гэж үзлээ. АН-ын зүгээс АМНАТ дээр давхар татвар тавихгүй байх хувилбарыг сонгох нь зөв гэж үзсэн. Ажлын хэсэг байгуулагдах юм бол З.Нарантуяа гишүүнийг оруулж, өөрсдийн хувилбарыг санал болгох нь зүйтэй гэж үзсэн. 

Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зөвшилцлийн ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт хуралдаагүй. Энэ долоо хоногт эрх баригчид нэг тийш нь болгох ёстой. Бидний гаргасан зарчмын гурван саналыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулахгүй бол бид дараагийн хэлэлцүүлэгт оролцохгүй” гэлээ. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Мэдээллийн аюулгүй байдлын асуудал чухал болсон нь өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлаас харагдсан. Гар утас, компьюьер ашиглан санхүүгийн луйвар хийсэн болохыг шалгаж байгаа байгууллагууд нь хэлж байна. 

Манай иргэдийн мэдээлэл хаана, хэнд ашиглаждаж байх болзошгүй вэ гэдэг судалгаа хомс байдаг юм байна. Тиймээс ажил хариуцаж байгаа хүмүүс хариуцлагатай ажиллах цаг болжээ. Тухайлсан 500 ч юм уу гадаад иргэд рүү анхаарахаасаа илүү террорист үйл ажиллагаа ч юм уу эдийн засгийн чухал мэдээллийг олж авах гэсэн хүмүүс ороод ирчихсэн байхад хил, гаалийнхан мэдэхгүй сууж байх орчинд байгаадаа дүгнэлт хийх шаардлагатай болсныг харуулсан. 

Хоёрдугаарт, ҮХЦ-ийн дүгнэлтийг яаралтай авч хэлэлцэх шаардлага тулгарч байна. 1.3 их наяд төгрөгийн ордогын ашигт малтмалын нөөц ашигласны татвараас бүрдүүлдэг. Гэтэл ҮХЦ-ээс Ашигт малтмалын тухай хуулийн хэд хэдэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гээд дүгнэчихсэн. Үүнийг засах хэрэгтэй. Үндсэн хуульд нийцүүлэхийн тулд УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу хууль санаачилж, яаралтай горимоор хэлэлцүүлэх учиртай. АН-ын зүгээс уг хуулийн заалтуудыг сайжруулах хувилбар боловсруулаад Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлж байна. АМНАТ-ыг хэн төлөх вэ гэдэг дээр хэтэрхий хавтгайруулчихсан. Оновчтой зохицуулахгүй бол болохгүй нөхцөл байдал үүсчихээд байна” гэв. 

Ийнхүү АН-ын зөвлөлийн гишүүд сэтгүүчдийн асуултанд хариуцллаа.

-2017 онд батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хууль бий. Тус санд роялти төвлөрөөд явж байх ёстой гэж ойлгоод байгаа. 

-Санхүүгийн тогтвортой байдлын тухай хуулиар роялти гэдэг нь 65 хувь нь улсын төсөвт, үлдсэн нь ирээдүэй өв санд төвлөрдөг. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хоёр хуваагддаг. 

-800 орчим хятад иргэний визний зөвшөөрлийн хэдийг нь Хөх хотоос, хэдийг нь Эрээнээс олгосон юм бол. Энэ талаар мэдээлэг өгсөн болов уу? 

-ГИХГ-аас ирсэн мэдээлэлд нийт 783 хятад иргэн гэсэн байсан. Үүнээс Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газраас жуулчны 30, бизнес ангиллаар 94 хүн виз авсан. Харин Хөх хот дахь Консулын газраас жуулчны ангиллаар 566, бизнесийн ангиллаар 48 виз авсан. 

Бээжин хотод суугаа Элчин сайдын яамнаас жуулчны ангиллаар 41, Хонг Конгийн Консулын газраас бизнесийн ангилаар дөрвөн виз тус тус авсан гэдэг мэдээлэл өгсөн. 

Засгийн газрын нэг тогтоол байдаг юм байна. Энэ тогтоолоор бүлэг жуулчдын визийн эндээс урилгагүйгээр өгдөг болчихсон. Энэ тогтоолын дагуу хоёр компани жуулчин оруулж ирье гэхээр нь л нийтээр нь олгочихсон хариуцлагагүй зүйл болсон юм байна.