Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Төв банкны дараагийн Ерөнхийлөгчид хэн яригдаж байгаа вэ?

Б.Ану
2019 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn
00:00 00:00
Төв банкны дараагийн Ерөнхийлөгчид хэн яригдаж байгаа вэ?
Sara, ikon.mn - text to speech

Монгол Улс "саарал жагсаалт"-д орсонтой холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгч болоод Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцох ёстой гэсэн байр сууриа албан ёсоор илэрхийлсэн.

Тэгвэл эдгээр албан тушаалтан өөрийн хүсэлтээр ажлаасаа огцрох хүсэлгүй байгаагаа тус бүр илэрхийлээд буй. 

Энэ долоо хоногт УИХ-аар Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэх гэж байна.

Монгол Улс саарал жагсаалт буюу ФАТФ-ын санхүүгийн хяналтад орсон нь эдийн засагт олон эрсдэл дагуулж болзошгүй байгаа. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалт саарах улмаар төгрөгийн ханшинд дарамт үзүүлэх гэх мэт эрсдэл хүлээсээр буй. Төгрөг сулрах эрсдэл нь ч бодитоор харагдсаныг аравдугаар сард Монголбанкны хийсэн валютын дуудлага худалдааны дүн илтгэж байна. 

Тодруулбал, Монголбанк зөвхөн нэг сард буюу аравдугаар сард хагас тэрбум доллар зах зээлд нийлүүлээд байгаа юм. Арилжааны банкуудын хүссэн 468 сая гадаад валютыг төв банк худалдаад байна.

Үүнийг өмнөх сар буюу есдүгээр сартай нь харьцуулахад бараг тав дахин их дүн. Есдүгээр сард төв банк 97 сая доллар нийлүүлсэн юм. 

Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд хэдийнээ валютын нөөцөө нэмэгдүүлж эхэлжээ.

Хэрэв Монголбанкны одоогийн ерөнхийлөгчийг чөлөөлөхийг УИХ-аар хэлэлцэж дэмжвэл түүний оронд хэн томилогдох вэ гэдэг асуудал яригдана.

Н.Баяртсайханы оронд хэн томилогдох нь тодорхой болоогүй ч эх сурвалжуудын өгсөн мэдээллээр Монголбанкны одоогийн дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Мандал даатгал ХК-ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин, Эдийн засагч Д.Жаргалсайхан, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Д.Энхжаргал, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат нарын нэр яригдаж байгаа юм байна. Гэхдээ энэ нь эцсийн хувилбарууд биш гэдгийг анхаарна уу.