Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ингушетийн экстремизмтэй тэмцэх төвийн тэргүүн Москвад алагджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын дотоод хэргийн яамны экстремизмтэй тэмцэх төвийн Ингушет дэх салбар зөвлөлийн дарга өчигдөр Москва хотод автомашинд буудуулж амиа алджээ.

Москва хотын баруун хэсгийн Тропарево-Никулино дүүрэгт болсон зэвсэгт халдлагын үеэр хоёр хүн алагдсаны нэг нь Ибрагим Эльджаркиев байсныг ОХУ-ын мөрдөн байцаах газар мэдээлсэн байна.

Нөгөө хохирогч нь Эльджаркиевийн ах Абдулахмед байжээ.

Аллагыг хохирогчийн эрхэлж байсан ажилтай нь холбоотой гэж мөрдөгчид урьдчилсан байдлаар дүгнэсэн байна.

Эльджаркиев өнгөрсөн нэгдүгээр сард Ингушет-Чечений хилийн орчим халдлагад өртсөн ч амьд гарч байжээ. Тухайн үед хамт явсан гурван бие хамгаалагч нь шархдсан юм.

Тэрээр өнгөрсөн онд Умард Кавказын Ингушетийн БНУ дахь экстремизмтэй тэмцэх салбар зөвлөлийн даргаар томилогдож байв. Түүний өмнөх дарга Тимур Хамхоев нь баривчлагдсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн хэргээр долоон жил шоронд хоригдох ял сонссон юм.

 

Эх сурвалж: ТАСС