Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д “хараат бус интернэт”-ийн хууль хэрэгжиж эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын нутаг дэвсгэрт “хараат бус интернэт”-ийн хууль гэгддэг шинэ хууль өчигдрөөс эхлэн хэрэгжиж эхэлжээ.

Уг хуулийн дагуу Оросын бүх интернэт үйлчилгээний компаниуд (ISP) засгийн газраас олгосон тусгай төхөөрөмжийг гадаад гарц дээрээ байрлуулах ёстой.

Эдгээрийг ашиглан ОХУ-ын засгийн газар өөрийн интернэт урсгалыг бүрэн удирдах чадвартай болж байна.

Үүнд:

  • Тодорхой нэг вэб рүү хандаж байгаа урсгалын эх үүсгүүрийг олж хязгаарлах
  • Шаардлагатай тохиолдолд Оросын дотоод интернэтийг гадаад ертөнцөөс бүрэн салгах
  • Тодорхой нэг улсаас интернэт урсгалаа бүрэн хаах гэх мэт.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч уг хуулийг улс орон гадны кибер халдлагад өртсөн тохиолдолд дотоод интернэтээ тусгаарлан хамгаалах гол зорилготой гэж тайлбарлаж байна.

Харин хүний эрхийн байгууллагууд үүний цаана Хятад маягийн интернэтийн хатуу цензур хэрэгжих нь хэмээн болгоомжилж байгаа юм.

Хуулийн төслийг анх хоёрдугаар сард танилцуулахад Оросын зарим хотуудад эсэргүүцлийн цуглаан зохион байгуулагдаж байв.

Гэвч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хуулийг тавдугаар сард баталснаар арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр болжээ.

 

Эх сурвалж: Business Insider