Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

"ХЗДХЯ-ныхан Шангри-Лад 7 сая төгрөгийн хоол идсэн гэдэг нь ташаа мэдээлэл"

Г.Номин, iKon.mn
2019 оны 11 сарын 1
iKon.MN
 

Сэтгүүлчийг цагдаагийн байгууллагаас тагнаж, чагнасан гэх асуудлаар ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж өнөөдөр мэдээлэл хийсэн.

Энэ үеэр тэрбээр "ХЗДХЯ-ныхан Шангри-Ла зочид буудалд 7 сая төгрөгийн хоол идсэн гэх ташаа мэдээлэлд тайлбар өгье" хэмээсэн юм.

Тэрбээр "Та бүхэн яамны шилэн дансанд орж мэдээллийг шалгах боломжтой.

Вьетнам улсаас ялтан шилжүүлэх гэрээ үзэглэхээр ирсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй айлчлалын багийн хоёр удаагийн хоолны зардал ийм дүнтэй байсныг албан ёсоор хэлмээр байна. Түүнээс биш сайд болон яамны ажилтнууд тус зочид буудалд хоол идсэн зүйл байхгүй" гэв.