Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын нисдэг тэрэг газар нутгийн маргаантай арлын дэргэд осолджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Япон, Өмнөд Солонгос улсуудын дунд газар нутгийн маргаан үүсгэдэг Докдо арлын дэргэд Пүрэв гарагийн орой долоон хүнтэй нисдэг тэрэг осолджээ.

 Нисдэг тэргэнд явсан хүмүүс сураггүй болж, Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын хөлгүүд эрэлд гарсан байна. Мөн армийн хөлөг онгоцнууд, нисэх онгоцнууд, мэргэжлийн шумбагчдыг осол болсон газарт илгээсэн тухай тус улсын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Докдо арлаас өвчтэй хүн аваад Өмнөд Солонгосын эх газрын эмнэлэгт хүргэхээр хөөрсөн нисдэг тэрэг удалгүй тэнгисийн усанд унасан юм байна.

Япон улс Такешима гэж нэрлэдэг хос хадан цохионоос бүрдсэн Докдо арал нь Өмнөд Солонгосын хяналтад байдаг ба цөөн тооны хилийн харуулууд тус арал дээр оршин суудаг юм.

 

Эх сурвалж: Reuters