Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Налайхын замыг ирэх Даваа гарагт нээнэ”

Т.Сайхан, Зууны мэдээ
2019 оны 11 сарын 1
Зууны мэдээ
Зураг зураг

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.

-Налайхын замыг нийслэлийн өдрөөр нээх байсан ч түр хугацаанд хойшлоод байна. Зам, барилгын ажил ямар шатанд яваа вэ?

-Зам барилга, угсралтын ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрсэн учир асфальт, бетон цутгах зэрэг ажил зогссон. Замын зарим хэсэгт нэмэлт арчилгаа, тэмдэг тэмдэглэгээ тавих ажил үргэлжилж байна.

Төлөвлөгөө ёсоор Нийслэлийн ойн өдрийг тохиолдуулан автозамын хөдөлгөөнийг нээх зорилттой байсан ч иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг даалгавар өгч, хөдөлгөөнийг ирэх даваа гарагт нээхээр тогтсон.

-Ер нь зам барилгын ажил хэзээ бүрэн дуусна гэж тооцоолсон бэ?

-Дулааны улирал эхэлсэн үед дахин дөрвөн сантиметр асфальтан хучилт нэмж хийх юм. Мөн явган хүн, дугуйн зам гаргаж, 2020 оны долдугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн байдлаар гэрэлтүүлэг, замын тэмдэглэгээний ажил хийгдэж байна. Нийг 900 ширхэг гэрлийн шонг 30 метр тутамд байршуулж байгаа.

Зураг