Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Японы хоёр дахь сайд сонгуулийн хууль зөрчсөн шалтгаанаар огцорлоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Япон улсын засгийн газрын хууль зүйн сайд сонгуулийн хуулийг зөрчсөн гэх дуулианы улмаас албан тушаалаасаа огцорлоо.

Өнгөрсөн долоо хоногт тус улсын худалдааны сайд мөн сонгуулийн хуультай холбоотой зөрчлийн улмаас огцорсон юм.

Сайд Кацуюки Кавайн гэргий парламентын сонгуулийн ажилд нь оролцсон хүнд ажлын хөлс олгохдоо хуульд заасан хэмжээнээс хэтрүүлснийг долоо хоног тутмын Шукан Буншун сэтгүүлд саяхан мэдээлжээ.

Өмнөх сайд тойргийн сонгогчдоо жимс, хүнсний бүтээгдэхүүн бэлэглэсэн шалтгаанаар огцорсон юм.

Кавай сайд өөрийгөө буруутай гэж үзэхгүй байгаа ч засгийн газарт нь итгэх иргэдийн итгэлийг алдахгүйн тулд огцрохоор шийдсэнээ мэдэгджээ.

Ерөнхий сайд Абэ Шинзо өнөөдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Кацуюки Кавайг сайд нарын танхимд оруулж ажиллуулсандаа уучлал гуйсан байна.

Танхимынх нь гишүүдтэй холбоотой дуулиан тасрахгүй байгаа ч Абэгийн засгийн газрын рэйтинг сүүлийн жилүүдэд тогтмол 40-50 хувьтай байгаа юм.

Үүнд сөрөг хүчний сул байдал нөлөөлж байгаа гэж ажиглагчид дүгнэдэг.

 

Эх сурвалж: AFP