Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Залуу инженерүүдийн үндэсний чуулганы харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар хэлэлцүүлэг амжилттай боллоо

ikon.mn
2019 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайдын ивээл дор Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ы нэгдсэн хуралдааны өмнө залуучуудын саналыг нэгтгэн Засгийн газарт өргөн барих, баримт бичиг боловсруулах зорилготой 6 салбар хэлэлцүүлгийг явуулахаар төлөвлөснөөс Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

Хэлэлцүүлэгт төрийн, төрийн өмчит болон хувийн хэвшлийн залуу инженерүүд оролцон өөрсдийн санал сэтгэгдэл болон туршлагаа солилцсон.

 

Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг залуучуудад танилцуулах, залуу инженерүүдийн хөгжлийн төлөөх үзэл бодол, санал санаачлагыг төрд хүргэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

 

Эх сурвалж: ХХЗХ