Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хичээлдээ явахаар гараад сураггүй болсон оюутан эмэгтэйн цогцсыг олжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Онцгой байдлын байгууллага оюутан эмэгтэй сураггүй болсон, голд осолдсон дуудлага авч ажилласан байна.

Сураггүй болсон иргэний тухайд, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат 23 настай, “Ховд” их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан эмэгтэй энэ сарын 23-нд ахынхаа гэрээс хичээлдээ явахаар гараад сураггүй болжээ.

Аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 15 иргэн, нийт 27 хүн, 8 техник хэрэгсэлтэй эрэн хайж өчигдөр Ховд голоос цогцсыг олсон байна.

Мөн өчигдөр Хараа голд цогцос байна гэсэн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 10 минут ажиллан цогцсыг гаргажээ.

Осолдогч нь 40 гаруй настай, эрэгтэй, овог, нэр, харъяалал нь тодорхой бус байгаа тухай ОБЕГ мэдээллээ.