Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

“Таван толгой түлш” компанийн үйлдвэрт гарсан галыг 1 цаг 40 минут ажиллан унтраажээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Таван толгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрт өчигдөр орой гал гарчээ.

Тодруулбал, үйлдвэрийн 2 дугаар шугамын 2 дугаар хатаах хэсэгт шахмал түлш шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 19:15 цагт онцгой байдлын байгууллагаа хүлээн авч, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 19:25 цагт очиж 1 цаг 40 минут ажиллаж унтраасан байна.

Энэ талаар Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болох хэвлэлийн хурлын үеэр НОБГ-аас мэдээлэл өгөх юм байна.