Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

А.Ганбаатар, Ц.Сандуй нарын гэм бурууг шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нар “60 тэрбум”-ын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан бөгөөд Нийслэлийн прокурорын газраас  А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм.

Хуулийн заалт:

82 дугаар зүйл.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах

82.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан бол арван зургаагаас хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахад оролцсон боловч гэмт үйлдэл эхлэхээс өмнө энэ тухай төрийн зохих байгууллага, албан тушаалтанд сайн дураараа мэдэгдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.

Уг хэргийн шүүх хурал энэ сарын 22-нд товлогдсон ч  А.Ганбаатарын өмгөөлөгч Б.Мэргэн, н.Ариунболд, Э.Хашчулуун нар Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралтай тул  А.Ганбаатарт холбогдох шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсэн, шүүхээс өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.