Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Нүүдэлчдийн ахуй соёл - Эко соёл" эрдэм шинжилгээний хурал болно

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Новотел зочид буудалд

09:30 цагт “Уул уурхайн салбарын хөгжилд-Залуу инженерүүдийн оролцоо” салбар хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК, “Энержи Ресурс” ХХК, “Монголын Алт” ХХК, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК болон “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн залуу инженерийн төлөөллүүд оролцоно.

Корпорэйт конвэншн центрт

10:00 цагт Мэдээлэл технологийн ирээдүй чиг хандлагыг таниулах "TEACH TECH 2019" Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, Мэдээлэл зүйн багш нарт зориулсан арга хэмжээ болно.

“Хангарди” ордны 14 давхар

10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийнэ.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:00 цагт нийслэлийн Онцгой комисс, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн мэдээлэл хийнэ.

Отгонтэнгэр их сургуулийн "Б" байрны хурлын зааланд

12:00 цагт "Нүүдэлчдийн ахуй соёл - Эко соёл" үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

ХХААХҮЯ-нд

14:00 цагт Туркийн Хамтын ажиллагаа, хөгжлийн агентлагаас хэрэгжүүлэх “Малын эмч нарт дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн нээлт болно.