Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

С.Даваасүрэн: Түлш борлуулж буй цэгүүдээр шалгалт хийхэд хуурамч түлш илрээгүй

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сайжруулсан шахмал түлшний шалтгалтын дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн "Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс  мэргэжлийн хяналтын газарт 14 хүний бүрэлдэхүүнтэй Агаарын чанарын хяналтын хэлтэс байгуулагдан ажилласан.

Нийслэл рүү нэвтрэх авто замын 7 хяналтын цэгүүдэд хяналт шалгалт хийж байгаа бөгөөд,

  • 130 тээврийн хэрэгслээр 4,345.35 тонн түүхий нүүрс зөвшөөрөлтэй нэвтэрч,
  • 114 тээврийн хэрэгслээр 3,551.25 тонн нүүрс дамжин өнгөрч,
  • 27 тээврийн хэрэгслийн 164.6 тонн түүхий нүүрсийг буцаасан.

Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор "Тавантолгой түлш" ХК-ийн нүүрсэн шахмал түлшний үйлдвэрлэл, борлуулалт, нийлүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Одоогоор 11,213.4 тонн шахмал түлш үйлдвэрлэснээс 5375.5 тонн түлшийг худалдаанд гаргаж 6,000 тонныг нөөцөлсөн байгаа.

Мөн хуурамч түлш борлуулж байгаа эсэхийг тогтоох зорилгоор борлуулалтын цэгүүдээр хяналт шалгалт хийж байгаа бөгөөд одоогоор зөрчил илрээгүй.

Өглөө ирсэн мэдээллээр нийт 300 өрхийн 708 иргэн угаарын хийд хордсон гэж бүртгэгдсэн. Үүнээс 389 нь насанд хүрсэн хүн, 319 нь хүүхэд байсан. Өнгөрсөн шөнийн байдлаар хоёр дуудлага ирж, долоон хүн угаартсан тухай мэдээлсэн.

Агаарын бохирдолтой тэмцэх газраас түүхий нүүрс түлэхийг зөвшөөрсөн хороодын иргэдийг хасвал сайжруулсан түлш түлэх ёстой 187 мянган өрх байгаагаас 99.8 хувь нь ямар нэгэн байдлаар угаарын гомдол чирэгдэлгүйгээр, аюулгүй байдлаа ханган нүүрсээ хэрэглэж байна. 0.2 хувь нь хэрэглээ буюу зуух  яндангийн аюулгүй байдлаас болж угаарын хийд автах асуудал үүссэн тухай өнөөдөр өглөөний байдлаар мэдээлсэн юм. 

Мөн монголын болон гадаадын итгэмжлэгдсэн лабораториудаас гарсан шинжилгээний хариу үзүүлэлтээр шахмал түлшийг айл өрхүүд аюулгүй байдлаа хангаад хэрэглэвэл асуудалгүй болохыг хэлсэн” гэв.